Трамп: Хятадад сэтгэл дундуур байна
2017-08-01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын эрх баригчдыг шүүмжиллээ. Трамп АНУ-ын гол хамтрагч болоод буй Бээжингийн удирдлагуудыг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд анхаарлаа хандуулахгүй, тус улсын цөмийн хөтөлбөр улам өргөжин тэлж буйд санаа тавихгүй байна хэмээн буруутгажээ.

 

 

Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа “Хятадад сэтгэл дундуур байна. Америкийн өмнөх удирдлагууд та бүхэнд жилд хэдэн тэрбумыг олох худалдааны нөхцөл олгосон. Гэтэл та нар Хойд Солонгосын талаар юу ч хийхгүй, зүгээр л хараад байх юм. Зүгээр л хоосон ярианууд. Та бүхний гарт энэ асуудлыг хялбараар шийдэх боломж байгаа” гэж мэдэгдсэн байна.

 

Хойд Солонгос хэдхэн өдрийн өмнө Америкийн томоохон хотуудад хүрэх хүчин чадалтай холын зайн тусгалтай баллистик пуужин гаргаж авсан тухайгаа мэдэгдсэн билээ. Мөн өнгөрсөн сард хэд хэдэн удаа пуужин харваж, хөрш орнуудаа заналхийлсэн юм.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн тавдугаар сард АНУ-д айлчлах үеэрээ Хойд Солонгосын цөмийн хүчин чадлыг дэлгэрүүлэхгүй, цаашлаад царцаах асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа Трампт амласан байна.

 

Трамп өмнө нь нэг бус удаа Бээжингийн эрх баригчдыг твиттер хуудсаараа дамжуулан шүүмжилсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
юу гэж л нохойд барьдаг мод шиг АНУ-н үгээр гүйгээд байхав дээ
2017-08-03