Путин: ОХУ ганцаараа Сирид энхтайван авчирч чадахгүй
2017-08-02

“НҮБ-ын ивээл дор Сирийн газар нутагт тархаад буй цус асгаруулсан тэмцэл, мөргөлдөөнийг зогсоох нь Сирийн Засгийн газрын гол зорилго” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Тэрбээр ийнхүү мэдэгдснийхээ дараа Сирид энхтайван тогтоох асуудлаар Финландын Ерөнхийлөгч Саули Нийнистотой хэлэлцээр байгуулсан тухайгаа илэрхийлэв.

 

 

“Зөвхөн ОХУ террористуудын хяналтад ороод буй Сирид энхтайван авчирч чадахгүй. Энэ улсын төлөө олон улс нэгдэх нь илүү хялбар мөн илүү үр дүнтэй билээ. Хүчирхийлэл болон террористуудын түрэмгийлэлд төгсгөл тавих цаг ирлээ” хэмээн Ерөнхийлөгч Путин мэдэгджээ.

 

Сирийн хямралын дуусгавар болгоход НҮБ болон Европын холбоо илүү хүчин чармайлалттай ажиллах нь зөв гэдгийг Путин мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. Тэрбээр өнгөрсөн сард Герман улсад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаагаа уулзсан билээ.

 

Удирдагчид хамтарсан хүчээр Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Исламын улс тэргүүтэй алан хядах бүлэглэлүүдэд цохилт өгөхөөр тохиролцсон юм.  Мөн Путин Сириэс гадна Украины зүүн хязгаарт үргэлжиж буй хямралыг зогсоохоор төлөвлөж, олон улсаас шаардлагатай дэмжлэгийг хүсч буй билээ.

                                                       

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин