Хесүс Навас хуучин багтайгаа нэгдлээ
2017-08-02

 

Английн Манчестер сити багаас зам салсан Испани жигүүр Хесүс Навас хуучин багтайгаа дахин нэгдлээ. Энэ тухай өчигдөр Севилья баг албан ёсоор зарласан байна. 31 настай туршлагатай тоглогч Англид 4 улирлыг үдэхдээ багагүй амжилтыг гаргаж нийт 123 тоглолтод оролцон 4 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн юм.

 

Түүний 2013 онд Манчестер сити баг 14.9 сая фунтээр Севилья клубээс худалдан авч байсан түүхтэй. Төрхөмдөө буцсан Испани эрийн хувьд Севильягийн хүүхдийн академиас мэргэжлийн замналаа эхлүүлсэн нэгэн. 2003 онд анх үндсэн багтаа дуудагдаж байсан Х.Навас Манситид очих хүртлээ 10 жилийг тус багт үдэхдээ 285 тоглолтод орж 23 гоол оруулсан байдаг. Тэрбээр хуучин багтайгаа 4 жилийн гэрээ үзэглэсэн гэнэ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин