Цахимаар 15 мянган хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
2017-08-02

 

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл долоодугаар сарын 24-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд 15725 хүүхэд бүртгүүлжээ.

 

Энэ жил улсын хэмжээнд шинээр цэцэрлэгт хамрагдах буюу 2 настай хүүхэд 34000 гаруй байгаа. Нийт цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 12000 гаруй хүүхдийг сугалаагаар шинээр элсүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд 2 настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах аж.

 

Цахим бүртгэлээр зөвхөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас цэцэрлэгүүдэд цахим бүртгэл хийж өгөх туслах арга зүйч эцэг, эхчүүдэд туслаж ажиллах юм. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа  наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана.

 

Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд http://www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

 

Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ.

 

Харин өмнө нь цэцэрлэг хамрагдсан 3-5 насны хүүхдүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ наймдугаар сарын 21-нд бүртгэлээ хийлгэнэ.

 

  • 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 08 дугаар сарын 24 -ний өдрийн хооронд зохион байгуулна.

 

  • Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан  болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулна.

 

  • Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох бөгөөд бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

 

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 223 цэцэрлэгийн 346 бүлэгт  11549 хүүхдийг шинээр элсүүлэн сургах юм байна.  (Урьдчилсан байдлаар)        

 

ДҮҮРЭГ

БҮЛГИЙН ТОО

ХҮҮХДИЙН ТОО

1

 

БАЯНГОЛ

74

2554

2

 

БАЯНЗҮРХ

56

2027

3

 

БАГАНУУР

17

484

4

 

БАГАХАНГАЙ

3

45

5

 

НАЛАЙХ

7

263

6

 

СҮХБААТАР

44

1511

7

 

СОНГИНОХАЙРХАН

79

2397

8

 

ХАН-УУЛ

31

1125

9

 

ЧИНГЭЛТЭЙ

35

1143

 

 

346

 

11549

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ann Earnis:
HOW I GOT MY HUSBAND BACK WITH THE HELP OF PRIEST WISDOM CONTACT ON WHATS_APP NUMBER +2348124644470 This is my testimony about the good work of priest wisdom who helped me ... I'm Ann Earnis from North Carolina USA. And am sorry for putting this on net but i will have to, by this world best spell caster that brought back my husband who left me out for past 3 years, i eventually met this man on a blog site posting by one of is client for help, i explained everything to him and he told me about a spell caster that he had heard about and he gave me an email address to write to the spell caster to tell him my problems. In just 1 days, my husband was back to me. I just want to say thank you to this truthful and sincere spell caster, sir all you told me have come to pass and thank you sir. Please I want to tell everyone who is looking for any solution to their problem, I advise you to kindly consult this spell caster, he is real,he is powerful and whatever the spell caster tells is what will happen, because all what the spell caster told me came to pass. You can kindly contact him on: his email address is supernaturalspell0@gmail.com or directly on whats-app +2348124644470 https://supernaturalspell21.blogspot.com/ facebook page: https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-06