Түймэр унтраалцсан иргэдэд талархал илэрхийлэв
2017-08-02

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Улсын хэмжээнд 21 түймэр асч, түймрийн нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үед иргэд, олон нийт фэйсбүүкт “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийг байгуулан хандивын ажил зохион байгуулж, мөн залуусыг сайн дураар гал түймэр унтраах ажилд уриалсан нь олныг хамарсан билээ.

 

Тэгвэл өнөөдөр /2017.08.02/ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн дурын хандивын аянд нэгдсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

 

Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд ОБЕГ-ын хандивын дансанд сэтгэлийн хандив илгээсээр байгаа. Аж ахуй нэгжийн төлөөллийг мөн Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2017.08.028/ Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 3 түймэр, Ерөө сумын нутагт 3 түймэр, Хүдэр сумын нутагт 1 түймэр, Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сумын 1 түймэр, Булган аймаг Хутаг-Өндөр сумын 1 түймэр нийт 9 түймэр асч байна. Онцгой байдлын алба хаагчид Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 түймэр, Булган аймаг Гурванбулаг сумын 1, Хутаг-Өндөр сумын 1 түймэр, Завхан аймаг Яруу сумын 1 түймэр нийт 5 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж буй юм. Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад Шадар сайд У.Хүрэлсүх хүндэтгэл үзүүлэв.

 

Г.Тэгшсүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин
erka:
Odoo naad shou bolio ene uls orond chin uur hiih ym zunduu bna
2017-08-06
Зочин:
Хүрэлсүх даргаа энэ зурган дээр буй онцгойгийн дарга нар дандаа нам дагхж орж ирсэн хүмүүс байна шүү. Жинхэнэ юмаа мэддэг Залуухүү, Намсрай, Чинзориг, Мандахгэрэл нар нь хаана байна даа.
2017-08-05
DAANCHDEE:
ED nar n tuimer untraasan humuus bish bn
2017-08-04
Зочин:
Hyrelsukhiin ye duussan shuu
2017-08-04
Зочин:
Hyrelsukhiin ye duussan shuu
2017-08-04
Зочин:
Энэ одоо ийм балай бичиг мод картоноор хэнийг хуурах гээд байна аа ? Хоцрогдол ! Аль эсвэл Тохуурхал ! Цайлган хумуусийн сэтгэлээр тоглож бн
2017-08-04
Зочин:
Kkk 70жил ийм бичиг диплом тараасан даа МАХН
2017-08-03
Зочин:
Мундаг залуус байнлээ
2017-08-03
Зочин:
1 iim xachin sambar ogoxoo bolichixeech
2017-08-03
kkk:
Ardiin namiin darga daraagiin erunhii said gedeg ni ilt medregdeed bn shuu hurelsuh shig hatuu garaar sandui metiin bandi nariig bazuulahgui bol mongol turiig zarahnee muu atsnuud nyamdorjid namiin dargaa uguuchee enhboldoo
2017-08-02