Явган хүний зам дээр үхсэн тарвага хаясан байжээ
2017-08-02

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үхсэн тарвага хаясан байсныг халдваргүйжүүлэн, зохих газарт нь хүлээлгэн өгчээ.

 

Тодруулбал 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1005 дугаар байрны 3-р орцны явган хүний зам дээр үхсэн тарвага хаясан байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу ахлах байцаагч Р.Соронзонболд, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Эрбахит нар очиж, хяналт шалгалт хийж, Зооноз судлалын үндэсний төвд дуудлага өгөн, биологич эмч Н.Оюунбатад хүлээлгэн өгчээ.

 

Ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сүртэй юм. Шуудхан л аваад боочихооч дээ. 50 мянга шүү дээ дор хаяж. Манай хотынхон хаалгаа онгойлгож байгаад байрандаа тарвага боодог соёл дэлгэрсэн шүү дээ. Гудамжинд таарахаараа л пээ паа болж гэнэ. Манайхны энэ хоосон хэлбэрдэлт хэзээ эцэс болох бол? Фэйс дээр тарваганы боодог ёстой нэг од болж байгаа даа.
2017-08-02
Зочин:
mongol khunii tebnegleld khyazgaar uguy. jinkhene mal
2017-08-02