Грекийн шилдэг сагсанбөмбөгч Антонис Фоцис зодог тайллаа
2017-08-03

 

Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний аваргын цомын 3 удаа өргөж байсан Грекийн нэрт сагсанбөмбөгч Антонис Фоцис зодог тайлжээ. Энэ жил 36 настай тэрбээр өчигдөр мэргэжлийн сагсанбөмбөгийг орхиж байгаагаа албан ёсоор зарласан байна.

 

Анх 1996 онд 15 настайдаа мэргэжлийн сагсанбөмбөгт хөл тавьж байсан тэрбээр 20 жил үргэлжилсэн замналдаа ДАШТ-ний мөнгөн медаль, ЕАШТ-ий алт, хүрэл , Станковичийн цомын аварга, Өсвөрын ДАШТ-ий хүрэл медалийг тус тус хүрэж байснаас гадна 2000, 2009, 2011 онуудад Евролигийн аварга цолыг хүртэж байсан түүхтэй. 

Shuud.mn
Сонин хачин