Британи, Европын холбоонд нөхөн төлбөр өгөхөд бэлэн
2017-08-07

Их Британийн эрх баригчид Европын холбоонд нөхөн төлбөр өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Британи улс Европын холбооны гишүүнчлэлээ цуцалж, улмаар нөхөн төлбөр болгож 40 тэрбум евро өгөх боломжтой гэв.

 

Уг асуудлаар хоёр талын төлөөлөл хэлэлцэж эхэлсэн бөгөөд Британи түргэн хугацаанд Европын холбоог орхин гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Британийн эрх баригчид өмнө нь “Британи ирэх оны гуравдугаар сар гэхэд Европын холбооноос гарна” гэж мэдээлсэн удаатай.

 

Харин Европын холбоо олон жил найрсаг харилцаатай байсан Их Британийг тийм ч амархан алдахыг хүсэхгүй байгаа бөгөөд “гишүүнчлэлээ цуцлах нь Их Британид эрсдэлтэй” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин