Британийн моделийг хулгайлж, хил давуулан зарах гэж байжээ
2017-08-07

Британийн модель бүсгүй Хлое Эйлинг Италийн Милан хотноо зураг авахуулж байхдаа гэнэт сураггүй алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Модельтэй хамт байсан хүмүүс яаралтай цагдаагийнханд энэ талаар дуудлага өгч, эрэн хайх ажиллагаа явуулахыг хүссэн байна. Цагдаагийнхан болон моделийн гэр бүл, найз нөхөд зургаан хоногийн турш эрэн хайсан аж. Цагдаагийнхан энэ амралтын өдөр түүнийг эсэн мэнд олсон талаар мэдээлэв.  Түүнийг хоёр этгээд хулгайлсан бөгөөд цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.

 

Тэд бүсгүй 300 мянган ам.доллароор хил давуулан зарах гэж байсан талаараа мэдүүлгийнхээ үеэр ярьсан байна.

 

Бүсгүйг Милан хот дахь Британийн Консулын газар хүргэсэн бөгөөд тэрбээр Намайг зураг авалтад орж байхад хоёр этгээд хулгайлсан. Тэд надад мансууруулах бодис тарьсан. Би өнгөрсөн хугацаанд Турины ойролцоох нэгэн тосгонд байсан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин