Иргэний нисэхийн 400 захирал Монголд чуулж байна
2017-08-07

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2017.08.07/  эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхэт гишүүний нэг болсон.

 

ОУИНБ нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг 7 бүсэд хувааж, 3 жил тутам ерөнхий ассамблейгаараа сонгодог 36 орны төлөөлөлтэй зөвлөл үйл ажиллагаагааг нь удирдан явуулдаг. Ази номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж ирсэн

 

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дээрх хурлыг Ази, Номхон далайн бүсэд хамаарах зарим улс орон 2-3 удаа хүлээн авсан бөгөөд Монгол Улс 2003 онд 40 дүгээр хурлыг хүлээн авч, Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсанаар ОУИНБ-ын  дээд удирдлага, гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авч байсан.

 

ОУИНБ-аас 2012 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал (DGCA 54)-ыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьж, 2015 оны 52 дугаар хурлаар баталсан. 2016 оны 07 дугаар сард Шри-Ланка Улсад зохион байгуулагдсан 53 дугаар хурлын үеэр Монгол Улсад хурлын тугийг албан ёсоор шилжүүлэн өгч, хурлын сэдвийг тогтсон.

 

Энэ удаагийн “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал” нь “The challenge of managing outcome focused and risk based regulations for Asia Pacific states" –/Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь/ сэдвийн дор болж байгаа юм.

 

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал 5 хоног үргэлжлэх бөгөөд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400-гаад төлөөлөгч оролцож байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Олон улсын хурал манай улсад зохион байгуулагдсанаар:           

 

  •  Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөх,

 

  • Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах,

 

  • Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх,

 

  •  Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ хуралд бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд  байнга оролцдог уламжлалтай.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
setguulchid:
yaj ch bodson delhii deer 400 uls bhgui bhad iim medleggui garchig bichdeg ni yaj bgaan be!!!?
2017-08-07