Аавдаа очоорой
2017-08-08

 

Өнөөдөр “Аавуудын өдөр”. Жилийн 365 хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн баяр гээд бүсгүйчүүдэд баярлах өдөр олон. Харин “Аавуудын” гэх тодотголтой ганц  өдөр нь магадгүй өнөөдөр байх.

 

Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Аавуудын өдрөөр дэлгүүрийн лангуунд худалдаагдаж буй тансаг цэцэгсийн борлуулалт нэмэгдэхгүй. Бас чихэр шоколадны гүйлгээ ч ээжүүдийн баярынх шиг огцом өсөхгүй нь мэдээж. Гэвч "Очсонгүй гээд аав ямар гомдох биш" гэлгүй гүдс шулуухан зангаар гүндүүгүй инээвхийлээд “Хүү ирнэ биз” хэмээн хүлээж суугаа аавдаа өнөөдөр нэг очоод ирээрэй.

 

Өнөөдөр энгийн мөртлөө эгэлгүй, хүнээрээ мөнөөрөө, сэтгэлээрээ амьдарч яваа аавууддаа хүндэтгэл үзүүлэх өдөр.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин