Трамп, Ким Чен Уныг сүрдүүллээ
2017-08-09

АНУ-ын Тагнуулын байгууллага Хойд Солонгос улсыг пуужинд байршуулах боломжтой жижгэрүүлсэн цөмийн цэнэгт хошуутай болсныг баталлаа. Пхеньян ойролцоогоор 60 ширхэг жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болсон байна. Уг мэдээллийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос улсыг заналхийлсэн мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Хойд Солонгосын асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарласан бөгөөд “Ким Чен Ун хэвийн хэмжээнээс хэтэрсэн аюул бидэнд учруулж байна. Та бүхний хийсэн ганцхан буруу алхам сөргөлдөөний эхлэл болно гэдгийг хатуугаар сануулж байна” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй зарим хоригийнхоо хугацааг сунгаж буйгаа илэрхийлэхээс гадна хэд хэдэн нэмэлт хориг тавихаар болсон билээ.

 

Уг саналыг АНУ дэмжиж, Хойд Солонгос улсад дарамт шахалт учруулахыг олон улсад хандан уриалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Империалистуудаас эх орноо хамгаалах ариун үйлс бүтээж байгаа шударга залуу.АНУ.д аюул занал учруулна гэж юу байх вэ.Эх орон.тусгаар тогтнолоо хамгаалахын тулд зэвсэглэж байгаа.Барууны тархи угаалтанд бүү итгэ
2017-08-09