Пхеньян, Гуамыг бөмбөгдөхөө мэдэгдлээ
2017-08-09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа Хойд Солонгосын талаар хэвлэлийн хурал зохион байгуулсан билээ. Тэрбээр Хойд Солонгосын заналхийлэл АНУ-д аюул учруулж байна хэмээн мэдэгдээд буруу алхам хийхгүй байхыг анхааруулсан байна.

 

 

 

Тэгвэл уг мэдэгдлийн дараахан Хойд Солонгос төрийн мэдлийн “KCNA” агентлагаараа дамжуулан хариу мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг мэдэгдэлд хойдууд Гуамыг бөмбөгдөх болно хэмээн заналхийлжээ.

 

Номхон далайн бүс нутаг Гуам бүс нутагт АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц, хөлгүүд байрладаг улсын онцгой бүс юм.

 

Пхеньян “Гуамыг “Hwasong-12” гэх дундын зайн тусгалтай пуужингаар харвах болно” гэж мэдэгджээ.

 

Мөн Хойд Солонгос пуужингийн хошуунд тээвэрлэх боломжтой жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гаргаж авсан болохыг АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын удирдлагууд батлаад байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Дайн:
АНУ худлааа акул завал мэтээр суртачилгаа хийж хойд сологосыг эзэлж авах Дайн хийх Гэж байгаааюм
2017-08-10