Гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа
2017-08-10

 

Малчид, ард иргэдийн анхааралд:

 

Өнөөдөр Хөвсгөлийн зүүн хэсэг, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Төв болон говь, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин