Хандивын тоглолт есдүгээр сард болж хойшлов
2017-08-11

 

Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарсан өнгөрсөн өдрүүдэд “Хурд” хамтлагийнхан Онцгой байдлын албанд туслах зорилгоор хандивын тоглолт хийх санаачлага гаргасан.

 

Рок, попын дуучдын нэгдсэн “Би эх орондоо хайртай” хандивын тоглолтыг энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов зарлаад байсан ч арга хэмжээ давхацсан тул хойшлуулжээ.

 

Улмаар “Бид эх орондоо хайртай” тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд 18.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Хандивын тоглолтоос цугласан орлогыг Онцгой байдлын газарт хандивлах юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин