Нөхөн сэргээлт хийсэн талбайнуудыг хүлээн авлаа
2017-08-11

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ.

 

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Үүнээс албан шаардлагын хугацаанд Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа ирүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжээс техникийн нөхөн сэргээлт хийсэн 42.72 га талбай, биологийн нөхөн сэргээлт хийсэн 2.83 га талбайг хүлээн авлаа. Харин байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.” гэв.

 

2014 оны 1 дүгээр сараас эхлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03