Нийслэлд 24 хэм дулаан байна
2017-08-12

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 12-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

Малчид, ард иргэдийн анхааралд:   Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер  ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас  сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс  секундэд 5-10 метр, Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр, говь талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин