Универсиад наадамд 14 жүдоч хүч үзнэ
2017-08-12

 

Тайваний Тайпей хотноо энэ сарын 19-30-нд зохион байгуулагдах дэлхийн оюутан, залуучуудын зуны Универсиад наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсын шигшээ багийн 14 жүдоч хүч үзэхээр боллоо. Универсиад наадмын жүдо бөхийн төрөл энэ сарын 20-24-нд болох бөгөөд манай залуучуудын шигшээ баг, "Будапешт-2017" ДАШТ-д оролцох багтайгаа хамт "Говь ресорт" амралтын баазад бэлтгэл сургуулилтаа базааж байна. Универсиад наадамд манай улс нийтдээ 10 алт, 14 мөнгө, 27 хүрэл медалийг хүртсэн амжилттай бөгөөд 2015 оны Кванжугийн Универсиад наадмаас гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Үүнээс өмнө 1999 онд Испанийн Малльоркад болсон 20 дахь удаагийн Универсиад наадмаас МУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар анхлан алтан медаль хүртжээ. Мөн 2007 оны Тайландын Банкокт болсон 24 дэх удаагийн Универсиад наадмаас МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медальтай эх орондоо ирж байв.


Универсиад наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг:


Эрэгтэй:


60 кг: Б.Мягмардорж /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
66 кг: Б.Эрхэмбаяр /"Увс нуур" дэвжээ/
73 кг: С.Баяртүвшин /"Увс нуур" дэвжээ/
81 кг: Д.Гаажадамба /"Женко" клуб/
90 кг: Э.Мөнхжаргал /ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо/
+100 кг: Б.Сугаржаргал /"Женко" клуб/


Эмэгтэй:


48 кг: Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо/
52 кг: Г.Ганцэцэг /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
57 кг: Ц.Хулан /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
63 кг: Б.Баасанжаргал /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
70 кг: М.Даваасүрэн /"Боржин төв" дэвжээ/
+78 кг: Э.Гандиймаа /ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо/
Дасгалжуулагч: Х.Цагаанбаатар, О.Болд-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин