Гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан иргэний шагналаа
2017-08-12

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

 

 

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

 

Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

 

Хар тамхины хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэн Г.Буянхишигт өчигдөрцагдаагийн ерөнхий газрын даргын шагналыг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П. Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол цагдаа нэг иймэрхүү дүп
2017-08-13
Зочин:
Мэдээлэгчийг ингэж ил гаргаж болохгуй гэдгийг мэддэггуй юм байхдаа естойл мангар гэхэд багадмаар эруул биш мэдээлэл байна
2017-08-13
Зочин:
Tsagdaa nar uursdiiguu reklamdah bolomjiig yaaj aldahav? Medeelel ugsun huniig nuutslah etr eruusuu baihgui... tegsen murtluu muusain har tamhichsyn neriig nuugaad bgan... unen teneg...
2017-08-13
Зочин:
tsagdaad xun medeelel ogoxuu malnuuda
2017-08-12
irgen:
nuutslal yasan be?gerchiig hvrtel hamgaaldag bhad ingej bgvi dee ajilaa meddeggvi ene darga nariig hardaa
2017-08-12
zochin:
SAIN ZALUU BAINA. GEHDEE ILCHILJ ZUS TCARAIG N OLOND DELGEED MUU HUMUUST ZAAJ OGOOD BAIGAA YM SHIG TENEGDUU SANAGDJIINADAA.UG N HARIN NUUTCALJ HAMGAALAH ESTOI BISHUU....
2017-08-12
Yana da:
Heregtnii neriig usgeer bichij nuutslaad gerchiig shuud il gargadag yana da ene neeree
2017-08-12