П.Орхон ДАШТ-ий өмнөх дэлхийн чансаанд аман хүзүүдэв
2017-08-12

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргалаа. Дэлхийн чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан гаргасан байна.

 

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав, нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлж, “давхар цохилт” хийсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

 

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ес, ОУХМ Занданбудын Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 16, 86 кг-д Пүрэвжавын Өнөрбат 18, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 14, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 17, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 12 дугаар байрт бичигдэв.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Rio-d nereee yalaa da.battsetsegiig naidvartai alt avna gej harj baisan.
2017-08-12
Kk:
Ingeel ongiroogood baidag yumaa.gadniihan chimeegui jijig temtseend orohgui sudluulahgui baij baigaad shuud olimpod uzej bolohgui yu.olimpod ystoi l sug boldog da
2017-08-12