Үерийн улмаас 49 хүн амиа алджээ
2017-08-14

Балбын өмнөд хэсэгт байрлах алдартай амралтын газар үерт авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Богинохон хугацаанд орсон аадар бороо үерийн гамшиг учруулжээ. Аврагчид амралтын газар байсан 500 орчим хүнийг аварчээ.

 

 

 

Мөн Читван дүүрэгт “Саураха” зочид буудлаас жуулчдыг аюулгүй газар хүргэжээ.

 

Аадар борооны улмаас хөрсний нуралт үүссэн гэнэ.  Байгалийн гамшгийн уршгаар 49 хүн алдаж, 17 хүн сураггүй болсон аж.  “Улаан Загалмай” нийгэмлэг “100 мянга гаруй өрх тог цахилгаангүй болсон” гэж мэдэгдлээ.

 

Хөрсний нуралтын улмаас гүүр нурсан учир аврах ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй талаар албаныхан уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин