Андреа Довизиосо Австрийн Гранприд түрүүллээ
2017-08-15

 

Мотоциклийн тэргүүн ангилал, МотоЖП-н ДАШТ-ий Австрийн Гранпри болж өндөрлөжээ. Шпильберг хотын Рэдбулл ринг авто тойруулгад болсон тус уралдаанд Дукати багийнхан одтой ороцож, Итали нисгэгч Андреа Довизиосо ялалт байгуулсан байна.

 

Ингэснээр тэрбээр улирлын 3 дахь түрүүгээ авч нисгэгчдийн цомын хүснэгтийн дэд байраа хадгалж үлдсэн байна. Тэрбээр 4.3 км урттай тойрог замыг 28 удаа тойрохдоо 39 минут 43.3 секундын хугацааг үзүүлсэн юм. Тэгвэл Австрийн гранпригийн дараагийн байруудад Репсол Хонда багийн Испани хослол орсон байна. Дэд байранд Марк Маркес, 3-р байрыг Дани Педроса нар эзэлжээ. Харин гол оролцогчдын тоонд багтаж байсан Яамаха багийн хос тааруу байсан юм. Дэлхийн аварга Хорхе Лорензо 4-р байр, домогт Валентино Росси 7-р байрыг эзэлсэн байна.

 

ДАШТ-ийг Дэлхийн 3 удаагийн аварга Марк Маркес 174 оноотой тэргүүлсээр байна. Дараагийн Гранпри энэ сарын 27-ны өдөр Их Британийн Силверстөүн авто тойруулгад болно.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин