Ким Чен Уны шийдвэр ба Д.Трампын талархал
2017-08-17

Хойд Солонгосын удирдагч, Гуам аралд цохилт өгөх шийдвэрээ цуцалжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

 

АНУ болон Хойд Солонгосын дунд үүсээд буй таагүй харилцаа түр ч гэсэн намжсан талаар Вашингтоноос мэдээллээ. Учир нь Хойд Солонгосын гурав дахь үеийн залуу удирдагч Ким Чен Ун АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг болох Номхон Далайн Гуам аралд цохилт өгөх шийдвэрээ түдгэлзүүлсэн байна. Уг шийдвэрийн дараахан Цагаан ордны тэргүүн Дональд Трамп мөнхийн дайсан гэгдэж байсан Ким Чен Унд талархлаа илэрхийлсэн аж.

 

Трамп хэвлэлийнхэнд хандан “Ким Чен Ун тун ухаалаг бас алсыг харсан шийдвэр гаргалаа. Тэрбээр дээрх шийдвэрийг гаргаагүй байсан бол мэдээж хэрэг хоёр улсын хооронд эцэс төгсгөлгүй дайн болох байлаа” гэж мэдэгджээ. “Вашингтон, Пхеньян дайн хийхэд ганцхан алхам дутуу байгаа” талаар Америкийн хамгийн том хэвлэлийн компани “CNN” агентлаг мэдээлж, олон нийтийг айдаст автуулсан билээ.

 

“Гуам аралд цохилт өгөх шийдвэрээ цуцалсан” гэх мэдээллийг анхлан тус улсын төрийн мэдлийн  “KCNA” агентлаг уламжлав. Тус агентлаг “Хойд Солонгосын эрх баригчдын шийдвэр. Солонгосын хойгт гамшигт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэн удирдагч шийдвэрээ цуцлахаар боллоо” гэж мэдэгджээ.

 

Пхеньян, Гуамыг гол байгаа болгосон нь АНУ-ын цэргийн сүр хүчтэй холбоотой юм. Уг арал дээр АНУ-ын тэнгисийн цэрэг болон тус улсын сөнөөгч онгоцууд байрлах хүчирхэг цэргийн бааз үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Гэхдээ хоёр улсын дунд үүссэн таагүй харилцааны эхлэлийг Цагаан ордны тэргүүн эхэлж тавьсан хэмээн “KCNA” агентлаг мэдээлэв.

 

Трамп өнгөрөгч амралтын өдөр “Хойд Солонгос дайсагнасан харилцаа, өдөөн турхирсан үйлдлээ нэн даруй зогсоохгүй бол өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй шуурган галаар цохилт өгөх болно” гэсэн юм.

 

Энэхүү мэдэгдлийн дараахан Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гарган авсан тухайгаа мэдэгдэж, АНУ-ын газар нутгийн онцгой объект болох Гуам арлыг бөмбөгдөхөө сануулсан.  Хоёр өдрийн өмнө Ким Чен Ун, Гуам арлыг бөмбөгдөх төлөвлөгөөгөө баталсан тухайгаа олон улсад хандан илэрхийлэн, тун удахгүй тус бүс нутгийг газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлсэн билээ.

 

Трампын мэдэгдэл АНУ болон НҮБ-ын шинэ хориг Хойд Солонгосын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн. АНУ-ын Конгресс Хойд Солонгосын шинэ хориг тавихаар болсон билээ. Конгрессийн баталсан хоригт Трамп гарын үсэг зурсан билээ. Энэхүү хоригоос нэг өдрийн дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар мөн Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьж, хойдуудыг гадаадын орнуудад зорчихыг хориглож, мөн гадаад дахь бүх дансыг нь царцаасан билээ.

 

Трампын ганцхан буруу мэдэгдэл олон улсад тааварлахын аргагүй сөрөг уур амьсгал учруулсан явдлыг Германы Гадаад хэргийн сайд НҮБ-ын хуралдааны үеэр онцлон тэмдэглээд “АНУ-ын Ерөнхийлөгч үг болон үйлдэлдээ үргэлж хянуур хандах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mergejiliin olon ulsiin sudlaach humuus tiim amarhan asuudal duusahgui genet margaash ch asuudal bosoj medeher bgaa hoid solongos ingej amarhan buuj egehgui tuhai yarij bna ....
2017-08-20
Зочин:
Za ashguidee Trump garch l neg iim duusashgui togsoshgui daramtuudiig nam darj neg amrah ni dee. Hoid solongos buruu alham hiisen bol erdoo gazriin horsnoos gants hormiin dotor archigdah baisan. Bas ch amindaa hairtai nohor baina, boljdee, ingmeerdee. Busdiig hairladaggui iumaa gehed ooriinhoo utsan amiig hairalmaardaa eruul uhaantai bol....!
2017-08-19
ineedtei youm:
Oros. hoid So horig tabiad ter ni uilchlehgiu amitnii eleg doog boljil baina. kkkk
2017-08-18
007:
Аргагүй мундаг л байна.Өмнөд хөрш нь бидний зөвшөөрөлгүй дайн болохгүй гэж мөн ч их айж байна,их сүйрэл тохиолдох учраас.Империалистуудыг өвдөг чичрүүлж байгаа БНАСАУ.д амэилт
2017-08-18
Зочин:
Hoid solongos huchtei shuu. dain hiihed 6 sar teseh tiim chadaltai uls,
2017-08-18
Зочин:
Трамп
2017-08-18
Зочин:
Тамд мундаг байна мангар бацаантай өөрийнх нь хэлээр яриад нам дарж байна бусад нь худлаа өөх ч биш булчирхай ч биш юм яриад давруулаад байсан юм
2017-08-18
Зочин:
Hoit Solongos mundagtaa bish, harin gazar zuin bairshil, olon ulsiin hamaarlaaraa l baritsaalj tom dugarch bgaa bolhoos bish ene 2 uls shuud halz tulaan hiih yum bol Hoit Solongos 7 honog ch tesehgui. Hyatad-Oros hoyoriin eveeleer l udii hurtel communist deglemeer ard irgedee tamlan zovooj bgaa shu de.
2017-08-17
Kk:
Bidnii oroltsoh asuudal bish!!!
2017-08-17
Зочин:
Хойт Со-гоос бусад орон байсан бол АНУ одоо үнс нурам цус нөжид хутгачихсан байх ёстой байв. Хойт Со мундаг юмаа. Трамп үүнээс хойш хүчээр далайлгахаа зогсвол таарна. АНУ байнга алж хяддаг аргаасаа өөрөөр хандвал таарна.
2017-08-17
Зочин:
Аштай юу даа. Солонгосын залуу удирдагчид Трампын мэдэгдэл нэгийг бодогдуулаа байлгүй дээ. Одоо бусадтай сөргөлдөөд байлгүй хөөрхий ард түмнийхээ амьдралын төлөө эрс өөрчлөлт хийж эрх чөлөөг эрхэмлэх хэрэгтэй. Тэгвэл угаасаа хөдөлмөрч түмэн эдийн засаг хөгжлөө дор нь л өөд татна.
2017-08-17
Зочин:
Трамп буруу мэдэгдэл гаргаагүй л байна шдээ. Буруу л байсан бол өдийд дайтаж байхгүй юу.
2017-08-17
ь:
баяр хүргэе
2017-08-17
Зочин:
ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ, ХЭ ХЭ
2017-08-17
zochin:
north korea hudlaa , zugeer shantaajilj money oloh l zorilgotoi. dain hiij ted chahagui
2017-08-17
Soongo:
Мөнгөтэй л бол бүх юмыг болгоно гэж бодож болохгүй л дээ, Трампаас хэн ч айхгүй шүү дээ, улс төрч гэдэг улс төрч л байдаг шүү, туршлага гэж мундаг юм байна, олон улстай харилцах тоглоом биш, бизнес бол ондоо, энэ хүнийг сольж болдоггүй л юм байх даа, дахиад ийм алдаатай шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй, харамсалтай шүү
2017-08-17
Зочин:
amerik bol zugeer l hooson surjignel bas hooson reklam harin ene oros hoid solongos ornuud reklamguigeer bugdiig boditoor heregjuulj medeh uls oron.
2017-08-17
zochin:
Odoo ANU eldev horig, heeriin surguuli met uildlee tsutslah heregtei. Ingej baij hoyor orny hariltsaa heviin boloh yostoi. Er ni ANU Oros bolon Irand tavisan horigoo ch ergej harah ni delhii niitiin enh taivand hereti .
2017-08-17
Зочин:
ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ, ХЭ ХЭ
zochin:
Odoo ANU eldev horig, heeriin surguuli met uildlee tsutslah heregtei. Ingej baij hoyor orny hariltsaa heviin boloh yostoi. Er ni ANU Oros bolon Irand tavisan horigoo ch ergej harah ni delhii niitiin enh taivand hereti .
2017-08-17