АНУ-ын армийн нисдэг тэрэг сураггүй болжээ
2017-08-17

АНУ-ын армийн нисдэг тэрэг болох “UH-60 Black Hawk” сураггүй алга болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг онгоцонд таван хүн байсан хэмээн албаныхан уламжлав.

 

 

Хавай арлын Оаху арлаас онгоц орон нутгийн цагаар 11.28 цагт хөөрчээ. Онгоц хөөрөөд 80 орчим минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан гэнэ.

 

Албаныхан төв сураггүй алга болсон онгоцтой холбоо тогтоохоор ажиллаж буй бөгөөд осолдсон байж болзошгүй бүс нутгууд руу аврагчдыг илгээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин