Азарбайжан улс чөлөөт бөхийн шигшээ багаа зарлав
2017-08-18

Франц улсын Парис хотноо дөрвөн өдрийн дараа болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ бөхийн гүрнүүд зарласаар байгаа билээ. Өчигдөр та бүхэнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан бол өнөөдөр Азербайжан улс шигшээ багаа танилцуулж байна.

 

 

57 кг-д 2015 оны залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов, 61 кг-д “Рио-2016” зуны Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Гажи Алиев, 65 кг-д цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Агагусейн Мустафаев, 70 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров, 47 кг-д Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жабрайл Хасанов, 86 кг-д Европын аваргын хошой мөнгөн медальт Александр Альборов нар зодоглоно. Багийн бүрэлдэхүүнд 125 кг-ийн жингийн ангилалд ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, жингийнхээ шилдэг бөх Жамаладдин Магомедов багтах эсэх нь харин эргэлзээтэй байна. Түүний хувьд ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр бэртсэн бөгөөд үүнээсээ болж Парисыг зорихгүй байж болзошгүй гэнэ. Тиймээс Азарбайжанчууд Парисын ДАШТ-нд хүнд жиндээ бөхгүй очиж болзошгүй болоод байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
88671597.88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuzmail.ru Утас88671597
2017-08-18
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuzmail.ru Утас88671597.88671597.
2017-08-18