Алекс Даусетт Катюша багт нэгдлээ
2017-08-22

 

Мэргэжлийн дугуйчдийн  солилцоо наймааны идэвхитэй үе үргэлжилсээр. Элит ангиллын багуудын дунд багагүй олон шилжилт хийгдэж байгаа. Дөнгөж өчигдөр ОХУ-ын Катюша баг шинэ тамирчинтай гэрээ хийсэн нь Их Британийн дугуйчин Алекс Даусетт байсан юм. Танхимын дугуйн төрлөөр Дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан шилдэг тамирчны хувьд Оросын багтай 1 жилийн гэрээг үзэглэсэн бөгөөд 5 жил уралдсан Испанийн Мүвистар багаас ийнхүү гарч байна.

 

ДАШТ-ээс хүрэл, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн тэрбээр 2010 онд Европыг аварга болсон удаатай. Мөн тэрбээр ОУДХ-ны цагийн рекордыг шинэчлэн тогтоож байсан удаатай. Хэдий энэ амжилтыг нь домогт Брэдли Виггинс эвдээд байгаа ч энэ онд дахин нэг дайралт хийж, дээд амжилт тогтоохоор оролдох гэнэ.

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин