Сураггүй болсон сэтгүүлчийн цогцсыг олжээ
2017-08-22

Данийн албаныхан сураггүй болоод байсан сэтгүүлчийн цогцсыг олсон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.  Швед сэтгүүлч Ким Уолл энэ сарын 10-нд Копенгагений ойролцоо “UC3 Nautilus” гэх хувийн шумбагч онгоцоороо аялж байхад, уг хөлөг живсэн юм.

 

 

Уг үйл явдлын дараахан аврагчид ослын газар аврах ажиллагаа явуулсан боловч сэтгүүлчийн цогцсыг олж чадаагүй билээ. Данийн албаныхан арав гаруй хоногийн хугацаанд сэтгүүлчийг эрэн хайсны эцэст өчигдөр цогцсыг нь олсон байна.

 

Гэрчүүд “Сэтгүүлч хамгийн сүүлд “UC3 Nautilus” шумбагч дээрээ байсан” гэж мэдүүлжээ.

 

Учир нь осол гарсны дараахан тус шумбагчийг зохион бүтээгч, эзэмшигч Петер Мадсен “Би түүнийг Копенгагений ойролцоо буулгаад цаашаа явсан” гэж ярьсан аж. Уг мэдүүлгээс хэдэн өдрийн дараа тэрбээр мэдүүлгээ өөрчилж, “хөлөг осолдох үед Ким амиа алдсан” гэсэн байна. Цагдаагийнхан түүнийг хүн амины хэргээр сэжиглэн баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин