ОХУ, АНУ-ын дундах дипломат дайн
2017-08-23

АНУ-ын 755 дипломатчдыг нутаг буцаах шийдвэрийн хариуг тус улс Орост барив. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Зэвсэг бариад тэмцэж нэгэнт чадахгүй учир дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрэн нэг нэгэндээ дарамт үзүүлэх замаар цохилт өгөхийг зорьж байна. АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг Украины зүүн хязгаар болон Сирид хүч түрэмгийлэн цэргийн ажиллагаа явуулж байна хэмээн буруутгадаг.

 

Конгресс энэ сарын эхээр ОХУ тэргүүтэй гурван улсын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавихыг дэмжсэн бол Ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг дэмжиж, зарлигт гарын үсэг зурсан юм. “АНУ-ын эрх баригчид өөрсдийн зохиосон зохиомол түүхэндээ итгэж, ямар ч шалтгаангүйгээр ОХУ-ыг шахан гадуурхах бодлого явуулж байна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь мэдэгдсэн удаатай. Конгресс ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаа мэдэгдсэний дараахан Путин “Бид ч гэсэн энэ удаа дуугүй сууж байгаад дөнгүүлэхгүй” гэж мэдэгдсэн юм.

 

Кремлийн тэргүүн ийнхүү мэдэгдснийхээ дараахан “Россия 1” сувагт ярилцлага өгсөн. Тэрбээр “Бид энэ удаад хариу арга хэмээн авах болно. ОХУ ямар ч буруу алхам хийгээгүй байхад АНУ ямар ч үндэслэлгүйгээр бидний эсрэг хориг тавихаар боллоо. Энэ удаа бид хойшоо ухрахгүй. Харин хариу тэмцэх болно” гэж ярьжээ.

 

ОХУ хариу тэмцлийнхээ эхэнд эх оронд нь байгаа америк дипломатчдын тоог бууруулахаар болсоноо мэдэгдсэн. АНУ-аас 1200 орчим дипломатч ОХУ-д ажилладаг билээ. Эдгээр дипломатчдын тоог 400 хүртэл бууруулахаа Путин ярилцлагынхаа үеэр онцлон тэмдэглээд “Эхний ээлжинд 755 дипломатч нутаг буцна. Би шийдвэрээ  өөрчлөхгүй” гэсэн юм.

 

 

“Эдгээр дипломатч ирэх сарын 1-нээс өмнө нутаг буцахаар болсон” талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдээд “Энэхүү сөрөг харилцааны эхлэлийг бид тавиагүй гэдгийг Вашингтон ойлгож байгаа гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ. АНУ-ын 755 дипломатч нутаг буцахаар болсон гэх мэдээллийн дараа Цагаан ордны тэргүүн Дональд Трамп бухимдах бус харин ч дээрх шийдвэрийг гаргасан Путинд талархлаа илэрхийлсэн нь олныг гайхшруулсан гэхэд болно. Трамп твиттер хуудастаа “Улсын мөнгийг хэмнэх боломж олгосонд баярлалаа” гэж жиргэжээ.

 

Гэхдээ Трампын жиргээ зүгээр л илүү том зүйлийн эхлэл, үзүүр нь байсныг хэн ч таамаглаагүй. Учир нь АНУ, ОХУ-ын иргэдэд виз олгох журамдаа өөрчлөлт оруулсан тухайгаа өчигдөр мэдэгдлээ.  Орос иргэд АНУ-руу зорчихын тулд заавал Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ирэх шаардлагатай болжээ. Учир нь АНУ-ын Консулын газар визний мэдүүлэг авахаа өчигдрөөс зогсоосон аж. Виз хүсэгчдийн мэдүүлэгийг зөвхөн Элчин сайдын яамаараа дамжуулан авахаар болсон талаар Вашингтоноос мэдээлэв. Өмнө нь АНУ орос иргэдийн визний мэдүүлгийг Санкт-Петербург, Екатеринбург болон Владивосток хот дахь Консулын газраараа дамжуулан авдаг байжээ. АНУ-ын дээрх шийдвэрийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Орос иргэдийг Засгийн газрынх нь эсрэг өдөөн турхирсан үйлдэл. Үнэхээр хариуцлаггүй үйлдэл байна” гэж мэдэгдсэн байна.

 

Хоёр улсын дундах дипломат дайн АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үеэс эхлэлтэй гэхэд болно. Тэрбээр эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөс хэдхэн хоногийн өмнө АНУ дахь Оросын 35 дипломатчдыг эх орноосоо хөөсөн билээ. Дипломатчдад 72 цагийн хугацаа олгож, хэрвээ заасан хугацаанд нь эх орныг нь орхихгүй бол албадан гаргахаа сануулсан юм.  Ийнхүү оросуудыг эх орноосоо хөөсөн нь өнгөрсөн онд АНУ-д зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Оросууд хөндлөнгөөс оролцсон гэх баталгаатай мэдээтэй холбоотой аж.

 

Обама “Тэд хийсэн зүйлийнхээ төлөө АНУ-аас явах учиртай” гэсэн билээ. Түүний шийдвэрийг Путин буруутгаж “Бид сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх ганцхан баримт гаргаад ир” хэмээн мэдэгджээ.

 

Ийнхүү хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг үхэр үхэр чигээрээ дуусдаа
2020-01-16
zochin:
Za mongolchuud amerik ah Naraa umuuruud teneg orostoi baildah baihaa.
2017-08-24
Зочин:
nom unsh! orosuudiig umuuruud bga humuust helehed amerikchuud orosiig ukrainaas krimiig avsaniih ni tuluu boikot hiij bga yum! heze negen tsagt hyataduud mongoliig ezlevel yahuu gej bodoj uzsen uu? yum unshihgui medehgui bol chimeegui bai!!!
2017-08-23
ах хүн:
чи муу чинь харин лалрын америкийн доодох хөхчихсөн гөлөг юм биш үү. хаана дайн самуун хүчирхийлэл болно тэнд зөвхөн новшийн америк л эрх дураа эдэлж хойноос ирээд хот миниийх хотонд байгаа хонь ч миниийх гэсэн үзлээр хандаад байхад. лалрын гөлөг минь америктайгаа хамт там руугаа тонилбол таарна.
2017-08-23
Зочин:
Оросууд янкуудаас юу ч гуйхгүй шдээ.харин ч янкууд пуужингийн хөдөлгүүр.сансарын пуужингийн технологио ах нараас авч бгаа шдээ.монголчууд бензин түлшний 95,цахилгааны оргил ачааллын үед Ах нараас авдаг шүү.Үгээ бодож жавжлаарай дүү нараа
2017-08-23
Тэнэг үхэр үхэр чигээрээ дуусдаа
Or:
Оросууд бол түрэмгийлэгчид.
2017-08-23
Лантуу:
Америк улс доройтож байгаа тэртээ тэргүй задрах нь тодорхой.
2017-08-23
Зөв зөв:
Оросууд бүх асуудлыг эхлүүлсэн, бусдын газар нутгийг түрэмгийлсэн. Тэгчихээд гэмгүй охины дүр эсгэсэн адгийн шаарнууд. АНУ хариуг нь өгсөн шиг өгч байна.
2017-08-23
ах хүн:
чи муу чинь харин лалрын америкийн доодох хөхчихсөн гөлөг юм биш үү. хаана дайн самуун хүчирхийлэл болно тэнд зөвхөн новшийн америк л эрх дураа эдэлж хойноос ирээд хот миниийх хотонд байгаа хонь ч миниийх гэсэн үзлээр хандаад байхад. лалрын гөлөг минь америктайгаа хамт там руугаа тонилбол таарна.
Зөв зөв:
Оросууд бүх асуудлыг эхлүүлсэн, бусдын газар нутгийг түрэмгийлсэн. Тэгчихээд гэмгүй охины дүр эсгэсэн адгийн шаарнууд. АНУ хариуг нь өгсөн шиг өгч байна.
2017-08-23
Зөв зөв:
Оросууд бүх асуудлыг эхлүүлсэн, бусдын газар нутгийг түрэмгийлсэн. Тэгчихээд гэмгүй охины дүр эсгэсэн адгийн шаарнууд. АНУ хариуг нь өгсөн шиг өгч байна.
2017-08-23
Зочин:
Шууд цөмийн дайн хийгээч
2017-08-23