Кэри зургаа фотошопоор янзалжээ
2017-08-23

Дуучин Мэрия Кэри саяхан худалдаанд гарсан “PAPER” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр бага зэргийн долгионтой урт шаргал үсээрээ хөхөө халхалсан, улмаар биеийн галбираа тодотгосон хагас нүцгэн зургаараа уг сэтгүүлийг чимсэн аж.

 

Тэгвэл энэхүү сэтгүүл худалдаанд гарсан даруйдаа л олны гайхшруулсан байна. Учир нь дуучин бүсгүй бие бодит байдлаасаа өөр байгаа юм. Тэрбээр саяхан тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтын үеэр Кэри хэт их жин нэмсэн байжээ.

 

Уг тоглолтыг үзсэн хүмүүс Кэригийн дээрх сэтгүүлд дээр авахуулсан зургийг нь тоглолтынх үеийн зурагтай нь харьцуулж, нийгмийн сүлжээндээ нийлсэн аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
xaxa:
халим
2023-02-07