Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар гишүүд юу хэлэв
2017-08-23

Гэрэл зургийг MPA.MN

 

МАН-ынхан Засгийн газраа унагаах тухай яриа хэдэн өдөр үргэлжилж, УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа өргөн барилаа. Улс орон, ард түмний эрх ашгийн төлөө ажиллагаагүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах гэж буйгаа МАН-ын гишүүд мэдэгдсэн. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол төр хариуцлагатай, шударга байх ёстой

 

 

Хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хуулийн дагуу хийх бүрэн боломж байхад төсвийн хуулийг зөрчиж, Засгийн газар дангаараа шийдсэн. Сонгуулийн үеэр маш тодорхой амлалтуудыг өгч байсан. Монголыг төрд шударга ёсыг тогтоож, хариуцлагатай, эрхзүйт төрийг бий болгоно гэсэн. Гэтэл өнгөрсөн жилийн хугацаанд ийм үйл ажиллагаа явуулсангүй. Хөгжлийн банкны асуудал байна. Их хэмжээний мөнгө идсэн, шамшигдуулсан асуудлаар хэнд ч хариуцлага тооцоогүй. Монголбанкны асуудал байна. Эдийн засгийг доройтуулсан асуудалд нэг ч хариуцлага ярьсангүй.

 

Эдийн засгийг авч явж байгаа 5.3 хувийн өсөлтийг хангах цорын ганц аж ахуйн нэгж нь ЭТТ.  Гэтэл Ж.Эрдэнэбат ажлаа авснаасаа хойш ЭТТ-г гадныханд бүрэн ашиглуулах яриа хэлэлцээрийг явуулж, батлах гэж байсныг УИХ таслан зогсоосон. Оффшорын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Оффшорын бүс нутгийн жагсаалтыг бүтэн 4-5 сар Ерөнхий сайд батлахгүй, гацааж байна. Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Засгийн газарт дүнгээ тавьсан. Энэ асуудлыг сунжруулах нь цаашдаа улс орны эрх ашигт хохиролтой.  Монгол төр хариуцлагатай, шударга байх ёстой. Алдаа гаргаж, ард түмнээ басамжлан доромжилж байгаа хэн боловч хуулийн хариуцлага хүлээх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Ард түмэн бидэнд дүнгээ тавьсан

 

 

УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгдсэн бол энэ асуудлыг УИХ биелүүлэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Үүний дараа 14 хоногийн дотор УИХ хэлэлцэж, Засгийн газрыг хэвээр үлдээх үү, шинэчлэн байгуулах уу гэдгийг шийднэ.  

 

Дараалсан хоёр сонгуулийн үр дүнгээс харахад бидний амлалт биелэхгүй байгаа нь харагдлаа. Ард түмэн хамгийн том шүүгч. Ард түмэн бидэнд дүнгээ тавьсан. Ард түмэн гомдолтой байна, амьдралын түвшин доройтож байна, амласан хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй нь тодорхой болсон учраас үүнийг даруй зогсоох ёстой.

 

Би ямар нэг албан тушаал бодож, энд нэгдээгүй. Шаардлагатай бол хийнэ. Хувийн эрх ашгийн төлөө энд нэгдсэн хүн нэг ч байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Надад ямар нэг албан тушаал, эрх мэдэл сонин биш

 

 

Маш олон хүүхэд цэцэрлэггүй, гэртээ байна. Сургууль гурван ээлжэээр хичээллэсэн хэвээр байна. Гэтэл Засгийн газрын гишүүд хувийнхаа компани руу зам тавьж, эрчим хүч татдаг. Концесс нэрээр 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо хувааж, зарцуулж байгаатай эвлэрч чадахгүй. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй.

 

Монгол төрийг худалдсан 60 тэрбумын шившигтэй явдал. Монголчууд төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг үнэт зүйл нуран унана. Монголын ард түмэн хаашаа хандах юм. Итгэж байсан төр нь, найдаж 65 суудал өгсөн МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан нь асар том хүч. Улс орноо эрүүлжүүлж, монгол төрөө цэвэрлэж авахгүй бол ёроолгүй хямрал руу унах болно.

 

Би сонгуулиар сонгогчдодоо амлалт өгсөн. Би УИХ-ын гишүүнийхээ үүргийг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэнэ. Надад ямар нэг албан тушаал, эрх мэдэл сонин биш. 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Зангарагтай, хүчтэй Засгийн газар байх ёстой 

 

 

65 суудалтай намын Засгийн газар гэдэг бол Үндсэн хуулийг өөрчлөх саналыг дангаараа оруулах боломжтой. Зөвхөн дөрвөн жилээр биш 20, 25 жилийн томоохон реформыг хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж гаргаж ирэх зэргээр маш хурдтай, далайцтай, зангарагтай, хүчтэй Засгийн газар байх ёстой байсан. Гэтэл чадаагүй. Танил, тал тохой татсан, хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд ажилладаг болсон. Эрдэнэтийн асуудал дээр УИХ шийдвэр гаргасан. Засгийн газар өнөөдрийг хүртэл энд ямар ч үйлдэл хийгээгүй, бүтэн жил боллоо. Энд хариуцлага ярих ёстой. 

 

Засгийн газрын нэр бүхий 4-5 сайд 802.8 тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө компани дээр авдаг. Бид АН-аас юугаараа ялгаатай юм бэ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАХН-аас угшилтай МАН-ын цөөхөн хэдэн эрх мэдэл албан тушаалд дурлагсадыгМ.Энхболд,С.Баяр, Д.Хаянхярваа, Оюунхорол, Хомтойбаяр зайлуулахгүйгээр монгол улс хөгжихгүйээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ зэрэг шинэ шинэлэг залуучууд гарч ирэх цаг нь болсон.
2017-08-26
Зочин:
САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ НАМАА Ч ҮЛ ТООХ ХҮМҮҮС ЧИНЬ ЦААШИД ЭГЭЛ АРДЫН ҮГИЙГ СОНСОХ УУ? ТҮҮНИЙ ОРОНД БҮГД ИХ ХУРЛЫН СУУДЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. АДИД НЭГНИЙГ АДИЛААР НЬ СОЛЬСНООС АРД ТҮМЭН АЛДААГАА ЗАСЧ ШИНИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ ТАТВАРЫН МӨНГӨ Ч ДЭМИЙ СУУДЛЫН ТӨЛӨӨ НАМ ДОТРОО ӨРСӨЛДӨГЧДӨД ЗОРИУЛАГДАХГҮЙ ШҮҮ ИХ ХУРАЛ ТАРЧИХМААР ЮМ ДАА
2017-08-24
ИРГЭН:
ЕР НЬ БОДЛОГЫН ТОМ АЛДАА ГАРГАСАН ЮМ БОЛ БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ МЭНХБОЛДЫГ ХАМГИЙН ЭХЭНД ОГЦРУУЛАХ ЁСТОЙ Ч ТҮҮНИЙ ТАЛААР ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ ЗӨВХӨН ЗАСАГ УНАГААЖ САЙДЫН СУУДАЛ ЭЗЛЭХ ГЭСЭН ХҮСЭЛ Л ХАРАГДАЖ БАЙНА. 30 ЯАМГҮЙ ЮМ ЧИНЬ САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ ХООРОНДОО ТУЛАЛДАНА ДАРАА НТ НӨГӨӨДҮҮЛ НЬ УНАГАХ НҮХ УХАЖ ЭХЛЭНЭ ИНГЭЭД ГИНЖИН УРВАЛ ЭХЭЛЛЭЭ ОДОО ЗОГСООХ НЬ НЭГЭНТ ӨНГӨРЧЭЭ
2017-08-24
Sandag:
MAHiihan yahaaraa iim boovon tolgoitoi baidag bnaa. Doodhoo zahirch chadahgui neg heseg, nuguu heseg baahan oyunerdene sundui metiin gomonuud.
2017-08-24
Dondog ovoo:
Daraagiin eeljniihan said darga bolohgui bol bolohoo baihnee. MAH.ii heseg nuhud het vacuumjaad hamag yum idej uuj tsavchaad. Huvi hurteegui ni gomdojdee. Argagui ee. Uls irged ni l hohirood duuslaa.
2017-08-23
Иргэн:
МАН-ы даргаасаа үүсч , бүр газар аваад байгаа идээ бээрээ шахаж цэвэрлэж байж энэ нам цэвэршинэ
2017-08-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-23
zochib:
jinxene juovarchid gej ene enxbold erdenebat nariin zasgiin xelne zasgiin gazriin ogtsruulaad niisleliin batbold anxmaa nartaa duurgiin zasag darga tamgiin dargatai ni tseverlee bj l say 60 terbum alga bolno
2017-08-23
Зочин:
Энэ засгийн газарт хийх ажил алга новшоо
2017-08-23
Зочин:
Zasgiin gazriig ajliig ni khiilge, novshnuudaa.
2017-08-23
Зочин:
Энэ засгийн газарт хийх ажил алга новшоо
Зочин:
Ter Uchral ni zolbin tsarailchikhaad khushignii ard nuugdaad bugs doloogch icheesei
2017-08-23
Nam bus irgen:
MAK-iin halaasand bagtsachihsan Erunhii saidaar yah vee dee neeree.
2017-08-23
60 тэрбумын эсрэг:
Дэмжиж байна
2017-08-23
Зочин:
demii yum bish uu de yamar zorilgotoi unagah geed n bgaan ajlig ni hiilguuleech urvagchid hezee ch uudtui ajil hiihgui ni todorhoi uursdud ashiggui ard tumend alsdaa heregtei bodlogo heregjuulj bgaa bolohoor ingej bga baih da ta nar urd ni 4jil tur bariad mongolin baylagiig samarsan AN namtai niileed yahnav de
2017-08-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
Зочин:
Албан тушаал худалддаг нь аль ч нам хийдэг байсан эртний асуудал Ж. Энхбаяр үүнийг сайн мэднэ харин одоо ярьж байгаа нь сонин байна
2017-08-23
зочин:
ерөнхийлөгчийн сонгууль УИХ нажилд нэгэн адил дүн тавилаа тэгвэл УИХ бас огцрох ёстой энэ гарын үсэг зурсан гишүүд өөрсдийн санаачлагаар огцрох ёстой нам гишүүдээс бүрддэг онц их хурал зарлаж эдгээр урвагч намаараа тоглодог гишүүдийн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй эднийг намаас хөөх хэрэгтэй энэ гишүүд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тойрогтоо хэрхэн ажилласныг ч авч үзэх хэрэгтэй та нар сайндаа гишүүн болоогүй шүү гишүүн болгосон намаа самрах эрх та нарт байхгүй
2017-08-23
Зочин:
Албан тушаал аль ч нам хийдэг байсан нь маш эртний асуудал Ж. Энхбаяр үүнийг өнөөдөр мэдсэн юмшиг ярьж байгаа нь ямар зорилготой гэдэг нь ойлгомжтой Энэ бол шударга хүний дүр биш
2017-08-23
зочин:
хутган үймүүлэгч Баатар ахын дүү Оюу- эрдэнэд бид яаж итгэх вэ
2017-08-23
ШУДАРГЫГ ЭРМЭЛЗЭГЧ:
МОНГОЛЫН ТӨР ШУДАРГА ТҮШЭЭДТЭЙ ЮМ ШҮҮ ГЭСЭН ИТГЭЛ ҮНЭМШИЛ БИЙ БОЛЖ ГЭМЭЭ НЬ АРД ТҮМЭН ДЭМЖЛЭГ ХАЙР ХҮНДЭТГЭЛЭЭ ХАРАМНАХГҮЙ БАЙХ ШҮҮ.
2017-08-23
Зочин:
Munkhbat saidiin ETT deer hiigeed bgaa zuiliig sudlaj uzsen uu Zi Enkhbold medegdsen 218 dollaroor zaragdah nuursiig 105 dollaroor zarsan aimshigtai medee tsatsagdsan shuu
2017-08-23
po:
ENKOLD AGAA ard n darga heweeree uldeh gd ERDENEBATAARAA sor zalah gd bnuda HURELSUH bs yu bld yawchiwaa...
2017-08-23
Зочин:
mongolyn tuukhend urid baygaaguy muu , archaaguy , chadwarguy , awilgach , amia bodson zasgiin gazar, neg khuni , kheseg buleg luiwarchdyn tuluu zasgiin gazar , uter turgen zayluulakh kheregtey
2017-08-23