Мьянмарт халдлага болж, 12 хүн амиа алджээ
2017-08-25

Мьянмарын Рахин мужид халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Уг халдлагын улмаас 12 хүн амиа алджээ.

 

 

Амиа алдагсдын дунд таван цагдаагийн албан хаагч бий гэв.

 

Босогчид Рахин мужид байрлах цэргийн бааз руу халдаж, улмаар халдлага үйлдсэн талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

 

Тус мужид өнгөрсөн аравдугаар сараас хойш босогчид болон армийнхны эсрэг тэмцэх болсон юм. Энэхүү үйл явдлын улмаас үүргээ гүйцэтгэж явсан есөн цэрэг амиа алдаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин