Афганистанд халдлагаар 13 хүн амиа алджээ
2017-08-28

Афганистаны Хилмэнд хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 20.00 цагийн орчимд болсон байна.  Халдлагаар 13 хүн амиа алдаж, 19 хүн бэртсэн гэнэ. Террористууд хотын төвд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн аж.

 

Халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл хүлээсэн болохыг тус бүлэглэлийн албан  ёсны “Нава” агентлаг мэдээлжээ. Талибанчууд тун удахгүй “нийслэл Кабул хотыг цусанд живүүлэх болно” хэмээн эрх баригчдаа сүрдүүлсэн аж.

 

Тус бүлэглэл энэ наймдугаар сарын хугацаанд 10 гаруй удаа террорист халдлага зохион байгуулж, 150 орчим хүний аминд хүрчээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистан руу цэргээ нэмж илгээхээ мэдэгдсэний дараахан талибанчуудын террорист ажиллагаа улам  идэвхжих болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин