Онц ноцтой хүн амины хэргийг илрүүллээ
2017-08-29

 

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг Тасганы овооны зүүн замд энэ сарын 25-26-нд шилжих шөнө явган зорчигч 57 насны эрэгтэй хүнийг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч дайрч амь насыг хохироон хэргийн газрыг санаатай орхин явсан онц ноцтой хэрэг гарчээ. Тухайн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж энэ сарын 27-ны өдөр Т.Camry маркийн дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч Э үйлдсэн болохыг тогтоож хэргийг илрүүлсэн байна.

 

 


Зам тээврийн хэрэг, ослын газрыг санаатай орхиж явсан жолооч нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд:

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг “зориуд орхиж зугтаасан бол” дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар “зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг тул жолооч нар хуулинд заасан үүргээ биелүүлэхийг ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Санаатай санаандгүй гэж бгаа шүү дээ
2018-01-20
Сэтгүүлчийн мэдлэг:
Зам тээврийн осол гаргах болон хүний амь нас хохироох нь хоёр өөр хоорондоо ялгаатай гэмт хэрэг юм, Зам тээврийн осол нь болгоомжгүй үйлддэг хэрэгт хамаарна,харин зориуд тухайн хүнийг алах зорилгоор машинаар дайрах тохиолдол нь хүн амины хэрэг юм
2017-09-03
Зочин:
Ene arai yu gui yu teewriin xeregsel sogtuugaar barisan xergees baga shiitgel awj bgan bishuu ain
2017-08-29
Зочин:
1 нэгж = 1000₮
2017-08-29
Зочин:
1 negj = 1 amerik dollar
2017-08-29
Зочин:
Нэгж гэдэг нь ямар учиртай тоо вэ? Ойлгох арга алга! Хүн дайрч алсан хүнийг толгойг нь илээд явуулдаг, хачин гайхмаар хууль бна! Яасан олон эсхүл тэй итгэлгүй хууль вэ! Энэ улсад хүн тайван амьдрах аргагүй, чоно шиг л амьдрах юм даа!
2017-08-29