Лиам Пейн 24 нас хүрлээ
2017-08-30

Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейн өчигдөр 24 нас хүрсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр төрсөн өдрөө Лондон хот дахь гэртээ даруухан тэмдэглэсэн байна. Лиам өнгөрөгч гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Инстаграм хуудастаа тэрбээр хүүгийнхээ гарын зургийг нийтлээд “Миний бэлэг” гэж бичжээ.

 

Дуучин залуу өнгөрсөн оны дундуур өөрөөсөө 10 насаар эгч, дуучин Шерилтэй болзох болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин