Имарт хороолол салбар хандивын үйл ажиллагааг зохион байгууллаа
2017-08-30

Удахгүй шинээр нээгдэх гэж буй Имарт Хороолол салбарынхан өнөөдөр Боловсролыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд БГД-ийн 7, 8, 9, 10, 13-ны хорооны өнчин болон амьдралын боломж муу 6-11 насны 100 орчим хүүхдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэн хичээлийн хэрэгсэл хандивлалаа.

 

 

 

БГД-ийн тус хороодод олон хүүхэдтэй амьдралын боломж муу, өнчин, төрөлхийн болон олдмол өвчтэй  130 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг юм байна.Хичээлийн шинэ жилийг угтан энэхүү хандивын үйл ажиллагаанд тус 5 хорооноос бага ангийн 100 орчим хүүхдийг хамруулсан байна.

 

 

 

 

 

Хандивын үйл ажиллагааг Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарантуяа нээн хүрэлцэн ирсэн хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд тус дүүрэгт Олон улсын стандарт бүхий Имарт Хайпермаркет нээгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

 

 

Имарт Хайпермаркет нь сарын дараа 2 дах салбараа Баянгол дүүрэгт3, 4-р хорооллын эцэс Соло молл дэлгүүртИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нэртэй нээхэд бэлэн болжээ.

 

    

 

 

Shuud.mn
Сонин хачин
goyo goy:
shn medee bna
2017-08-30