Будапешт-2017: О.Ууганбаатар торгуулийн барилдаан хийнэ
2017-08-31

 

ОУХМ О.Ууганбаатар шигшээ наймын барилдаандаа Италийн бөх Маттео Марконсинитэй барилдлаа. Өмнөх барилдаандаа нэмэлт цаг гаргаж нилээн ядралттайгаар энэ барилдаанд манай бөх орсон.

 

Гэсэн хэдий ч манай бөх санаачлага дутуугүй маш шийдэмгий барилдаж байлаа. Харамсалтай нь 1:40 секунд үлдээд байхад Италийн бөх вазари үнэлгээг түрүүлж салгасан юм. Ингэснээр манай бөх маш богино хугацаанд үнэлгээ тэнцүүлэх даалгавартай болсон. Эсрэг тамирчин давуу байдалтай байсан учраас өөртөө итгэлтэй барилдааныг үзүүлж 53 секунд дутуу байхад манай бөхийг цэвэр яллаа. Ингэснээр манай бөх мөн дагах барилдаанд орохоор боллоо.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өчигдрийн бөх шиг хүрэл авах хэрэгтэй. Манайхан мундаг бн энэ жилийн дэлхийн аваргад. Бэлтгэл сайн бн дасгалжуулагч нар сайн бн тамирчид мундгаа мундаг угаасаа
2017-08-31