Бейонси 36 нас хүрлээ
2017-09-05

Америкийн уран бүтээлч, дуучин Бейонси өчигдөр 36 нас хүрсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Гурван хүүхдийн эх тэрбээр төрсөн өдрөө нөхөр, реппер Жэй Зигийн хамтаар зоогийн газраар үйлчлүүлэхээс гадна “Made In America Festival” арга хэмжээнд оролцсон байна.  

 

Бейонси инстаграмдаа Миний дэргэд та нар байгаагүй байсан бол би хэзээ ч жаргалтай нэгэн болохгүй байсан” гэж бичжээ. Нэг хэсэг дуучинтай дотно найзалж байсан реалити шоуны од Ким Кардашиан инстаграмдаа “Бейонси төрсөн өдрийн мэнд” гэж бичсэн аж.  Дуучин бүсгүй хоёр сарын өмнө амаржиж, Рум, Сир гэх хоёр хүүтэй болсон билээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин