Энтони Жошуагийн дараагийн тулааны тов гарлаа
2017-09-05

 

Хүнд жингийн Дэлхийн аварга Их Британийн шилдэг боксчин Энтони Жошуа дараагийн тулааны тов гарлаа. 2012 онд Олимпийн аварга болсноосоо хойш Мэргэжилийн рингэнд тоглох болсон тэрбээр нийт 19 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм. Эдгээр тоглолтуудаа бүгдийг нь хугацаанаас нь өмнө дуусгаж чадсан түүний чансааг хангалттай харуулах үр дүн юм.

 

Тэгвэл Британи эр саяхан бүс хамгаалах тулааны саналаа Болгарын тулаанч Кубрат Пулевт өгснийг өрсөлдөгч нь хүлээн авчээ. Энэ жил 36 настай Болгар эрийн хувьд мэргэжлийн боксын замналдаа нийт 26 тоглолт хийгээд байгаагаас 25 ялалт, 1 ялагдалтай гарч ирсэн нэгэн. Тэрбээр 2014 оны 11-р сард цор ганц ялагдалаа Украйны Владимир Кличкогийн өмнө хүлээж байжээ.

 

Харин Энтони Жошуа өнгөрсөн 4-р сард Украйны домогт тулааныг буулган авч чадсан юм. Хоёр тамирчин мэргэжлийн боксын WBA Сүпер, IBF, IBO холбоодын аваргын бүсний төлөө тулалдах учиртай. Тулаан ирэх 10-р сарын 28ны өдөр Уэльсийн Кардифф хотод болох тов гараад байна.    

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин