Лонзо Болл кинонд тоглоно
2017-09-05

 

Лэйкэрсийн шинэ холбон тоглогч Лонзо Болл өөрийнхөө намтарт жүжигчин гэдэг тодотгол нэмэхэд болж байна. Учир нь тэрээр нэтфликсийн сэргээхээр зорьж байгаа “Фүлл хаус” цувралд тоглохоор болсон байна.  Энэхүү цуврал нь анх 1987-1995 оны хооронд гарч байсан ситком буюу инээдмийн цуврал юм.

 

Энэхүү цувралд Лонзо Болл нэг ангид нь тоглох юм. Гэхдээ өөр хэн нэгний дүр төрхийг биш, өөрийнхөө дүрээр үзэгдэх ажээ.

 

Түүний хувьд камер, студийн гэрэл гэдэг зүйл шинэ зүйл биш юм. Учир нь энэ жилийн хамгийн дуулиан дагуулж буй залуугийн хувьд өмнө нь өөрийн аав ЛаВар Болл болон дүү нарын хамтаар “Гэр бүлд Боллынхон нэгдсэн нь” нэртэй телевизийн  реалити шоуны нэг хэсэг болж байсан туршлагатай нэгэн билээ.

 

Мөн саяхан тэрээр өөрийн бага дүү ЛаМэло Боллын 16 насны төрсөн өдөр дээр рэп хийж бас нэгэн авьяасаа гаргаад амжсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин