Жүдогийн шигшээ багийнхан мэдээлэл хийнэ
2017-09-07

08.30-13.00 цагт: Генетик судалгааны ач холбогдлын тухай төслийн нээлт НҮБ-ын байранд болно.


09.00 цагт: Кемпински Хаан палас зочид буудалын хурлын танхимд Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулсан “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний 16 дугаар бага хурал болно.


09:00-18:00 цагт: "Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Нийслэлийн “Хангарьд Ордон”-ы 14 давхрын Хурлын танхимд болно. 


10.00 цагт: Монгол Улсын ЗГ-ын мөрийн хөтөлбөрт "Мэдээллийн технологийн 1000 интерпренёр бэлтгэх"-ээр тусгасны дагуу Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын MKIT сургалтын төвтэй хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, практикт суурилан бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд БНСУ-ын IT-ийн салбарт нь ажиллах 30 хүнийг сонгон шалгаруулах Нээлттэй ажлын байрны өдөрлөг өнөөдөр Залуучууд хөгжлийн төвд болно. 


10.00 цагт: Монгол Улсын жүдогийн шигшээ багийнхан хэвлэлийн хуралтай. Хурал "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын 2 давхарын хурлын зааланд болно.


11.00цагт: Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд япон монгол 2 улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан монгол болон япон хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн нээгдэнэ.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хаппи веритас” оношилгооны төвөөс элэгний шинжилгээ, оношилгоо үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.


 11.00 цагт:БСШУСЯ-ны 4 давхарын хүндэтгэлийн танхимд МЦХ ХК болон БСШУСЯам сумдын ерөнхий боловсролын сургуулиудад интернэт үйлчилгээ үзүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурна.


11.30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо, Хүний төлөө нам хамтран МАН-д шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд шаардлагынхаа талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна.


11:30 цагт Монголын Үндэсний дээд сургуульд “Оюутан цагдаа-2017” их дээд сургуулийн оюутны эргүүлийн үйл ажиллагааны нээлт болно.


14.00 цагт “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар түншлэл-2017” Олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин