Ирма хар салхи гурван хүний аминд хүрчээ
2017-09-07

“Ирма” хар салхи цагт 185 км/хурдтайгаар Карибын арлууд, Пуерто Рико улс, Виржиний арлуудыг дайран өнгөрчээ.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар Пуерто Рико улсад гурван хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөн олон мянган хүн эд материалын хохирол амссан гэнэ.

 

Эрх баригчид хохиролын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Карибын арлууд хар салхинаас урьтаж, жуулчдыг аюулгүй газар хүргэсэн билээ.

 

 “Ирма” хар салхи АНУ-ын Флоридагийн эргийг дайран өнгөрч магадгүй байгаа учир тус муж өнөөдрөөс нислэгүүдээ цуцалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин