Диего Коста Туркийн зорих уу
2017-09-08

 

Испани довтлогч Диего Коста Туркийн багт очиж магадгүй байгаа тухай тус улсын спортын өдөр тутмын хэвлэлд нийтэлжээ. Учир нь Туркийн хөлбөмбөгийн лигийн улирлын хуваариас хамаарч солилцооны цонх нь нээлттэй байгаа аж. Энэ жил Туркийн хөлбөмбөгийн солилцооны цонх 9-р сарын 8-ны өдөр хаагдах юм. Иймээс ойрын 24 цагийн дотор аль ч баг шинэ тоглогч авах эрх нь нээлттэй байгаа. 

 

Үндсэн баг Челситэйгээ асуудалтай байгаа Испани довтлогчийг Туркийн шилдэг багуудын нэг Фенербахче  сонирхож байгаа гэнэ. Улмаар тэд Челсид саналаа хүргүүлсэн бөгөөд Д.Костаг энэ улирлыг дуустал зээлээр тоглуулах сонирхолтой байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тохиролцоо хийгдэх бүрэн боломжтой гэнэ. Фенербахчегийн тавьсан саналд Диего Костагийн 2017-18 оны улиралд Челсигээс авах бүх цалинг хариуцах заалт орсон байна.  

 

Диего Коста өнгөрсөн улирлын туршид долоо хоногийн 185.000 фунтын цалинг Лондоны багаас авсан билээ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин