Монгол-Японы харилцааг шинэ түвшинд гаргана
2017-09-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын албан ёсны төлөөлөгчийн хувиар 58 гишүүнтэй бүрэлдэхүүн Монгол Улсад айлчилж байгааг Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши уулзалтын эхэнд танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангараг өргөснөөс хойш ийм ойрхон хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна гэлээ.

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх болон Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаар анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши Владивосток хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нарын дээд хэмжээний уулзалтыг найрсаг уур амьсгалд ихээхэн үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, ОХУ, Япон улсын хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах тухайд хоёр улсын удирдагчдад санал тавьсан, Япон улс худалдан авагч, ОХУ тээвэрлэгч, Монгол Улс бүтээгдэхүүн нийлүүлэгч учраас эрх ашгийн зөрчилгүй ажил хэрэг болох боломжтой санал гэж үзэж байгаагаа тайлбарлалаа.  Мөн цаашид хоёр орны хооронд эдийн засаг, дэд бүтэц, спорт урлаг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. Манай улс  зүүн чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад Япон улстай хамтран ажиллах тухай санамж бичигт хоёр улс 2015 онд гарын үсэг зурсан байдаг юм.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хойд Солонгосыг бусад Америк, Япон, Солонгос улсуудтай Монголд зөвшилцөхөд нь гол үүрэг гүйцэтгэж чадвал дэлхийн энх тайвны төлөө хийсэн том гавьяа болно тэгээсэй билээ гэж ...
2017-09-09
зочин:
Чаддагсан бол Хойд Солонгосын асуудалд манай улс их зөв бодлого баримталж Япон ,Солонгос,Америкийн хооронд Монголд харилцан зөвшилцөх ажлыг зохион байгуулж чадвал дэлхийн х тайвны төлөө жинхэнэ ажил хийсэн болно ... тэрний дараа бол хүссэн хүсээгүй ажил бүтэмжтэй байх болно
2017-09-09