“Ирма” хар салхи АНУ-ыг дайрчээ
2017-09-11

Номхон Далайд үүссэн “Ирма” нэртэй хар салхи 185 км/цагийн хурдтайгаар Карибын арлууд болон Пуерто Рико улс, Виржиний арлуудыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан юм.

 

 

Уг байгалийн гамшгийн уршгаар долоон хүн амиа алдсан юм.

 

Тэгвэл дээрх хар салхи энэ амралтын өдөр АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хар салхинаас урьтаж эрх баригчид Флорида мужийн 6.5 сая иргэнийг яаралтай нүүлгэн шижлүүлсэн юм.

 

“Ирма” хар салхи Флорида мужид их хэмжээний хохирол учруулсан бөгөөд замдаа тааралдсан бүхнийг эвдэлж байсан талаар оршин суугчид мэдээлэв. Хохиролын хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэнэ.

 

Ойролцоогоор 2.5 сая иргэн орон гэрээсээ дүрвэжээ. Флорида мужид их хэмжээний аадар бороо орж, үер буусан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Сониучхан:
энэ далайн хар шуурганд яаж ингэж хүний нэр тусмаа эмэгтэй хүний нэр өгөөл байна тайлбахлаж өгөөч
2017-09-11