Алт тушаалт 250 кг-аар өсчээ
2017-09-11

 

Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3. 277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт болж байна. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12.217.9 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй байна.

 

Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж байна.  Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх  зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин