Саакашвилиг Украинд ”хууль бус”-аар нэвтэрсэн хэмээн буруутгалаа
2017-09-11

Гүржийн экс Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг Украин улсад хууль бусаар нэвтэрсэн хэмээн буруутгалаа.

 

 

Саакашвили өнгөрсөн 2015 онд Украинд нэвтэрч, улмаар тус улсын иргэн болсон юм.

 

Түүнийг жил хагасын өмнө Украины Одесс мужийн захирагчаар томилсон. Гэхдээ энэ оны долоодугаар сард Саакашвилигийн иргэншлийг цуцалж байгаагаа Украины цагаачлалын алба мэдэгдсэн билээ. Энэхүү шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко гаргасан байна.

 

Гэхдээ тэрбээр өөрт нь тулгаж буй бүх хэргийг үгүйсгэж “Энэ бол улстөрийн хилс хэрэг” хэмээн мэдэгджээ.

 

Саакашвили нь 2004-2007 он болон 2008-2013 онд Гүржийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2013 онд улс орноосоо гарч явсан билээ. 2015 оны тавдугаар сард тэрбээр Украины иргэн болсон байна. 2014 онд Гүржийн эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар түүнийг буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин