Автобусны жолооч нар Хангарьд ордны гадаа жагсана
2017-09-12

09.00 цагт: Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд эхэлнэ. 
Ерөнхийлөгч нээж үг хэлнэ. 


10.00-11.00 цагт: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар Хангарьд ордны гадаа жагсана. Тэд үндэсний үйлдвэрийн автобусаар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийг, мөн хотын даргыг огцрохыг шаардана. 


11.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Оффшор данстай нэр холбогдсон улс төрчдийг 49 хоногт багтаан мөнгөө оруулж ирэхийг МУ-ын Ерөнхийлөгч шаардсан боловч хэн ч биелүүлээгүй. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа тул ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны 8 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Энэ удаа Ургац хураалтын явцын мэдээ (2017 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар)
Ажиллагчдын сарын дундаж цалин (2017 оны 2 дугаар улирлын байдлаар) болон бусад мэдээллийг хүргэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Хм:
тэгээд явган явахгүй юу, хүн бер жижиг тэргээр яваад бөглөрөах үү
2017-09-12
зочин:
хамгийн хар утаа хаядаг нь автобуснууд байлээ шүү
2017-09-12
Хм:
тэгээд явган явахгүй юу, хүн бер жижиг тэргээр яваад бөглөрөах үү