Л.Наранбаатар: ОХУ-аас явуулж байгаа геополитикийн бодлого нь Ерөнхийлөгчөөр дамжиж байна
2017-09-12

Уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Владивостокоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн ямар ч үр ашиггүй -

 

 

-Энэ удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалтын зорилго ямар төвшинд хүрсэн бэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын оролцооны талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?

 

-Энэ жилийн чуулганы оролцогчид өмнөх жилүүдээс их байсан. Бүртгэлээс харвал хурал чуулганд оролцсон, үзэсгэлэн үзсэн зочдын тоо 3000 гаруйд хүрсэн байна. Мөн гадаадын 120 орчим төлөөлөгчөөс 60-аад нь Хятадын хөрөнгө оруулагчид байсан. Хуралдааны эхний өдрийн төгсгөлд Засгийн газар огцрох шийдвэр гарсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад тийм ч таатай байгаагүй. Учир нь Монгол Улсад мөнгөө оруулбал эрсдэл өндөртэй гэдгээ улстөрчид нотолсон. Гэхдээ уулзалтад зорьж ирсэн зочид маань олон сарын өмнөөс ажлаа төлөвлөн зохицуулсны дараа оролцож байгаа. Түүнээс гадна бизнесийн шийдвэр гаргах төвшний удирдлагууд нийт оролцогчдын 85 хувийг эзэлж байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс тэдгээр төлөөлөгчид бизнес яриа хэлцэл өрнүүлэн тодорхой мэдээллийг бодитоор нь авч чадсан гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын талаас ирсэн хөрөнгө оруулагчид ихэнхдээ шинээр коксжих нүүрсний орд нээх, нүүрс худалдан авах бизнесийн харилцааг бий болгохоор зорьж ирснээ ярьж байсан. Түүнчлэн Сингапурын тэрбумтан “Тиан По ресурсез” компанийн ерөнхий захирал По Кай Пинг манай улсад хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн. Тэрээр чуулганы индэрээс хүрэн нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төслөө оролцогчдод танилцуулсан. Энэ төслийнхөө ТЭЗҮ-ийг боловсруулан манай улсын Эрчим хүчний яаманд хүргүүлсэн юм билээ. Хэрэв үүнийг хэрэгжүүлнэ гэвэл ноён По Кай Пинг өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт босгохоо хэлсэн. Мөн энэ төсөлд шаардагдах нэг тэрбумаас дээш ам.долларын санхүүжилтийг хийнэ гэдгээ хэлж байна лээ. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр Шивээ овоогийн уурхайг түшиглэн хэрэгжих “Шивээ энержи” болон “IM power” төслийг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байсан. Үүнд 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ. Харин энэ төслийг Их Британийн хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байгаа нь хурлын үеэр анзаарагдсан.

 

-Их Британийн хөрөнгө оруулагчид энэ уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож байгаа гэж байсан?

 

-Тиймээ, Их Британийн Элчин сайдын яамнаас 10-аад компаниа оролцуулан сурталчилгаагаа идэвхтэй хийсэн. Үүний гол зорилго нь “Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлж байгаа төслийн барилга байгууламж барих, бэлтгэн нийлүүлэх ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Энэ мэтчилэн бизнесийн бодит хэлцлүүд болсон нь хөрөнгө оруулагч болон оролцогчдод илүү өгөөжтэй байгааг зохион байгуулагчдад хэлсэн юм.

 

-Чуулганы үеэр хөрөнгө оруулагчид улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа ч хүлээлттэй байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ бас айдастай байгаагаа нуугаагүй. Хөрөнгө оруулагчдыг алдахгүй байхын тулд юу хийх ёстой вэ?

 

-Жишээлбэл, хүрэн нүүрсийг синтетик хий болгон боловсруулах мега төсөлд хөрөнгө оруулалт хийх санал тавьж байгаа Сингапурын тэрбумтнаас асуусан юм. Тэрээр “Засгийн газар огцорсон нь эрсдэлтэй ч нэг нам дотроо засаг солилцож байгаа учраас намын баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй байх гэсэн хүлээлт байна” гэсэн. Тэгэхээр манай улсын нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хандана гэдгээ ойлгуулахыг хүсч байсан. Ер нь гадныхан биднийг зориод ирж байхад дотооддоо учраа олохгүй хөлөө жийлцсэн байдалтай байгаа нь тийм ч таатай зүйл биш юм. Гадны хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэхэд тав тухтай орчин чухал байдаг. Тиймээс энэ байдлаа засч, залруулах хэрэгтэй.

 

-Энэ чуулганд Хятадын талын төрийн өмчит компанийн төлөөлөл мөн Элчин сайд нь оролцсонгүй. Яагаад?

 

-Гашуунсухайт боомтод 150 км түгжрэл үүссэн. Үүний учрыг урд хөршөөс тодруулахад маш энгийн дипломат тайлбар өгдөг. Гэвч цаанаа нарийн учир шалтгаантай гэдэг нь чуулганы үеэр тодорхой болсон. Учир нь хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа тун хүнд байгаа юм байна. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Хятадын талын захирал нь “Coal Mongolia”-д оролцохоор чуулган болохоос таван сарын өмнө тохиролцон урилга хүргүүлсэн байсан. Буудлын төлбөр, онгоцны зардлыг нь аль хэдийнэ төлсөн. Гэвч хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хятадын засгийн газраас Монгол руу явж болохгүй гээд визийг нь цуцалсан тухай захидал ирүүлсэн. Тэр ч бүү хэл төрийн өмчит компанийн захирлууд нь оролцохоор төлбөрөө төлсөн байсан ч бас л адилхан шалтгаан бидэнд хэлсэн. Хувийн хэвшлийнхэн нь маш идэвхтэй ирснээс харвал бизнесийнхний хувьд улс төргүйгээр ажлаа амжуулах боломжтой гэдгийг нь илтгэж буй нэг хэлбэр. Мөн өнгөрсөн жил болсон чуулганд Хятадын элчин сайдыг урьсан боловч ирээгүй. Шалтгаан нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа хурал дээр Хятад, Япон, Монголын компаниуд Тавантолгойн ордыг хувааж идэх гээд байна гэсэн мэдэгдэл хийсэнтэй холбоотой. Сая бас л урьсан боловч ирсэнгүй. Ингээд хоёр жил дараалан оролцоогүй. Өмнөх таван удаагийн хуралд Хятадын элчин сайд биечлэн оролцож, өөрийн орны компаниудаа маш идэвхтэй оролцуулан ажлын санал, санаачлага гаргадаг байсан. Манай улс төрийнхний нөхцөл байдал, гадаад бодлогодоо цалгар хандсаны үр дүнд эдийн засгаа боомилж байгааг эндээс харж болно. Хэдийгээр олон мега төсөлтэй, байгалийн арвин баялагтай байлаа ч улсын гадаад бодлого тогтворгүй байх нь тун халгаатай гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв энэ хэвээр байвал хөрөнгө оруулагч орж ирэхгүйгээс гадна одоо хэрэгжиж байгаа төслүүд зогсох хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Тиймээс гадаад бодлогодоо маш болгоомжтой хандаж, анхаарлаа хандуулах ёстой. Одоо гаргасан алдаагаа залруулаасай гэж хүсч байна.

 

-Энэ жилийн “Coal Mongolia”-гийн онцлог юу байсан бэ?

 

-Бизнесийнхний хүрээнд өндөр ач холбогдолтой болсон гэж дүгнэж байгаа. Учир нь шийдвэр гаргадаг дээд шатны удирдлагууд оролцсон учраас бизнес хэлцлүүд амжилттай болсон. Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Хятад төдийгүй Америк, Их Британийн компаниуд оролцсон. Энэ удаагийн чуулганыг анх удаа дөрвөн өдөр зохион байгуулсан. Эхний өдөр нүүрсний уурхайн захирлуудын семинарыг зохион байгуулахад 150 гаруй төлөөлөгч оролцсон. Ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээг хамрах хэрэгтэй нь анзаарагдсан. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн нээлттэй сурвалжилж олон нийтэд мэдээлэл хүргэсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Долоо дахь удаагийн чуулганаас уриалга гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр болсон ч засаг огцорсон. Тиймээс ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр болсон. Энэ уриалгад тодорхой зорилтыг тусгасан. Тухайлбал, Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр замаа барья. Нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлохыг уриалсан. Энэ дашрамд хэлэхэд, бид хурлын зохион байгуулалтыг жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд оролцогчдын тухайн улс оронд болсон томоохон хурал зөвлөгөөнд оролцох үеэрээ санал тавьж хичээнгүйлэн ажилласан. Тиймээс хөрөнгө оруулагчид Засгийн газар огцорсон таагүй мэдээ гарсан ч маш хүлээцтэй байсанд нь талархаж байна.

 

-Уул уурхайн салбарын хоёр том чуулган өдөр, цаг нь давхцаж болсонд шүүмжлэлтэй хандаж байсан?

 

-“Дисковер Монголиа” 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ах” хурал. Уул уурхайн салбарт тодорхой үр дүнг бий болгосон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин “Coal Mongolia” зөвхөн нүүрсний салбарт чиглэсэн байдаг. Тиймээс бид “Дисковер Монголиа”-г зохион байгуулагчдад хамтран зохион байгуулах санал тавьсан. Бид анх санал тавихдаа тэднийг малгай болоод дээвэр дор нь бид нэгдье гэсэн. Ингэснээр Зүүн Азийн хэмжээнд зохиогдох томоохон хурал болгох боломжтой юм. Хоёр тал бараг хагас жилийн турш ярилцаж, хэлэлцсэний эцэст нөгөө тал хамтрах боломжгүй гэсэн. Нөгөө талаар бид хоёрдугаар сард зохион байгуулдаг хурлыг намар хийхээс аргагүйд хүрсэн шалтгаан энэ. Ингээд хурлын зохион байгуулалтад орж өдрөө товлосны дараа “Дисковер Монголиа”-г зарлахдаа өдөр давхцуулсан байсан юм. Бид өдрийг нь ганц хоногоор зөрүүлэхийг мөн л санал болгосон бас хүлээж аваагүй. Гэхдээ энэ хурлууд нэг л салбарын асуудлыг ярьж байгаа учраас нэгдэх учиртай гэж боддог. Үүний үр дүнд Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулах боломжтойгоос гадна цар хүрээний хувьд томрох боломж бий. Манай байгууллагын зүгээс анх тавьсан саналаа одоо ч тавихад бэлэн. Цаашид эдгээр хурлууд нэгдэх нь илүү өгөөжтэй гэдгийг хэлмээр байна.

 

-Чуулганы үеэр Восточный боомтоор нүүрс тээвэрлэн Япон, Солонгос улсын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдэх тухай ярьсан шүү дээ. Энэ нь хэр бодитой гэж бодож байна. Учир нь нүүрсний салбарын мэргэжилтнүүд эдийн засагт ямар ч ач холбогдолгүй гэж байсан?

 

-Чуулганы үеэр энэ асуудлыг ярилцсан. Ерөн­хийлөгч Х.Баттулгын хэлж байгаа “Восточный” боомтоор нүүрсийг экспортлох нь боломжгүй гэдгийг чуулганд оролц­сон судлаач, эдийн засагчид болон мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид хэлсэн. Тухайлбал, баяжуулсан нүүрсийг Восточный боомтоор тээвэрлэж болох эсэхийг судлах зорилгоор “Энержи Ресурс” компанийнхан 2011 онд туршилт хийсэн юм билээ. Гэтэл зөвхөн тээврийн зардал нь 171 ам.доллар болж байсныг чуулганы үеэр хэлж байсан. Дээрх мөнгөн дүнд ачиж буулгах зэрэг бусад зардал ороогүй гэсэн. Яг одоогийн байдлаар Тавантолгойгоос Гашуун­сухайт хүртэлх автозамаар 28 ам.доллараар тээвэрлэж байгаа. Тэгэхээр зөвхөн тээвэрлэлтийн зардлын зөрүү харагдана. Тиймээс л Владивостокоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн үр ашиггүй гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр, ОХУ нь нүүрсний салбарт манай улстай өрсөлдөгчид гэдгийг мартаж болохгүй. Түүнээс гадна биднийг төмөр замаа барьж чадахгүй маргалдсаар найман жилийг өнгөрөөх тэр хугацаанд Владивостокт маш их ажлыг амжуулсан байгааг албаны төлөөлөгчид хэлж байсан. Тодруулбал, 18 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан байгаа юм. Нарийн царигтай төмөр замыг Зүүн Сибирь хүртэл тавихаас гадна Владивостокоор дамжуулан Хятад руу асар их хэмжээний нүүрсийг далайгаар тээвэрлэж байгаа тухай ярьж байна. Нөхцөл байдал ийм байхад манай улсаас нүүрсийг 5000 км-т тээвэрлэн гуравдагч орон руу гаргана гэдэг үнэн хэрэгтээ үлгэр. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчид нэгэндээ чин сэтгэлээсээ тусална гэдэг боломжгүй гэдгийг хүн бүр мэднэ. Магадгүй Ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйлийн цаад санаа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гацаах гэсэн оролдлого гэж харж байна.

 

-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат илчлэг сайтай учраас манай улсын нүүрсийг сонирхож байгаа гэж тайлбарласан байсан. Мөн Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой гэсэн байна лээ?

 

-Гол нь эдийн засгийн тооцоо судалгаа чухал. Тиймээс Восточный боомтоор нүүрс тээвэрлэх эдийн засгийн тооцоогоо нийтэд ил болгоод судлаач, эдийн засагчид нь дүгнэх учиртай. Миний хувьд тооцоо судалгаа хийж үзсэн учраас бүтэхгүй зүйл гэдгийг нь маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Жишээлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх 283 км төмөр замыг барихад 1.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Нүүрсний үнийг дунджаар 80 ам.доллар гэж тооцвол энэ төмөр зам хөрөнгө оруулалтаа 13.5 жилд нөхөх юм. Хойшоо 1700 км төмөр зам барихад багадаа 7.3 тэрбум ам.доллар хэрэгтэй болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа 60 жилд ч нөхөж дийлэхгүй. Учир нь замын зардал нь одоогийнхоор тооцвол ойролцоогоор зургаа дахин өндөр болж байгаа нь зардлыг өсгөж байгаа юм. Нөгөөтэйгүүр 7.3 тэрбум ам.доллар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хэрэг болно. Түүнчлэн эдийн засгийн үр ашиггүй учраас хөрөнгө оруулалт босгоход хэцүү.

 

-Гэхдээ хойшоо төмөр зам барих ажлыг эхлүүлсэн боловч улс төрийн шалтгаанаар гацаасан гэдэг шүү дээ?

 

-Өмнө нь бондын санхүүжилтээс авч шороогоо овоолсон. Үлдсэн хэсгийг нь өр тавиад хийнэ гэсэн боловч чадаагүй. Мэдээж ямар ч үр өгөөжгүй салбарт мөнгөө хийж түгжих бизнес эрхлэгч байхгүй. Хэрэв энэ замыг цааш явуулна гэвэл улсын төсвөөс санхүүжилт босгох арга замыг эрэлхийлэх байх. Гэхдээ энэ нь эргээд өр болно гэдгийг санах хэрэгтэй. Бүр тодруулбал, ОХУ-аас манай улсад явуулж байгаа геополитикийн бодлого нь Ерөнхийлөгчөөр дамжиж байна гэж хардаж байгаа. Эцсийн дүндээ зөвхөн нүүрсний салбарыг боомилж байгаа зүйл биш. Монгол Улсын эдийн засгийг уналтад оруулж буй хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ.

 

-Хэдийгээр Засгийн газар огцорсон ч Ерөнхийлөгч бие даан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, баримт бичиг боловсруулах эрх зүйн орчин байхгүй гэж шүүмжлэх хүн байсан?

 

-Зам тавьж, бүтээн байгуулалтыг Засгийн газар шийдвэрлэж хийдэг гэдгийг найман настай хүүхэд ч мэднэ. Харамсалтай нь энэ бүгдийг Ерөнхийлөгч өөрөө хийдэг гэх мэт ойлголт түрүүлж байгаа нь утгагүй зүйл. Хоёрдугаарт, МАН 65 суудалтай хэрнээ ойлгомжгүй зүйлд хариу барих тэнхэлгүй байгаад гайхаж байна. Олуулаа ялчихаад улс орноо хөгжүүлэх шийдвэрийг зоригтой гаргаж, хийж чадахгүй бол дараагийн сонгуульд ялагдал хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Таван толгой Сайншандын төмөр замыг тавиад нүүрсээ Восточный боомтруу зөөлөө гэхэд Улаанбаатарын дундуур нүүрс чирсэн вогонл түжигнээд байдаг УБ-луу орж гарч болохгүй түгжирээ улам их болно Бас Орос Хятадын хооронд явах ачаа нэмэгдэж байгаа Богдхаан төмөр замаа түргэн тавиачээ Асуудпыг шийдэхгүй хийхгүй10. 20- н жилээр ярисаар ядуурч дууслаа Хятад 7 боомтоо өшигла гээд 3 жил Орос боомтоо ашигла гээд 7 жил өнгөрч байна юу ч хийсэнгүй УИХ ЗГ ажлаа хийгээчээ 2 дахь ээлжинд Сайншанд Чойбалсангийн замаа тавь Энэ замыг ашиггүй гэсэн дүгнэлт гарсан гарсан гэж. Ярьж байсан Энэ албан ёсны дүгнэлт мөнүү ЗГ үгээ хэлээд ажлаа дараагийн хувилбараа гаргах мэтээр АЖИЛААЧЭЭ
2017-09-16
Tt:
Үнэн юм л ярьсан байна. ЖЕНКО бараг 10 жил төмөр замын бодлогыг гацаалаа шдээ. Энэ хугацаанд монголчууд 23 тэрбум доллорын өрөнд орлоо.
2017-09-14
ИРГЭН:
ЭНЭ ЗАЛУУ ЯАСАН ЕШ ХОНЗОНТОЙАМЬТАН БЭ? ЯДАРГААТАЙ ЧАЛЬЧИГНАСАН ХЕГИЙН ГАР. ЭНД ТЭНДХИЙН АМЬТНЫ ГАР ХЕЛ БОЛЖ ИХ МЭДЭГЧИЙН ДVР ЭСГЭСЭН ХОГИЙН АМЬТАН БЭ?
2017-09-14
007:
Урвагч ч гэхэд учир дутагдалтай,Сэтгэл мэдрэлийн диспансерийн хянялтанд баймаар нөхдүүдийн нэг,Сум Дашзэвэг Гүнбалай нартай цуг
2017-09-13
Энхболд:
Нараа чи гол нь тооцоо судалгаагаа өөрөө хийлдээ, MCS-н тооцоо энд хэн асуусан юм. Мэдээж ашиггүй л гэнэ шүү дээ
2017-09-13
зочин:
2012 оны сонгуулиар МАН-д худалдагдсан хулгайч шүү дээ.
2017-09-13
zochin:
Л.Наранбаатар гэж урвагч Дарханын ардчилсан намд байсан мөртлөө МАН-д худалдагдсан улс төрийн биеэ үнэлэгч янхан залуу шүү дээ. Их том том ярихий ухаан санаа нь эрүүл үү
2017-09-13
бат:
украйнчууд америкаас 1тонн 113 доллараар нүүрс экспортлож байна цаана чинь украйн америкаас 15000 км зайтай ойролцоогоор гэтэл бид яагаад 4000 км зөөж нүүрс зөөж болохгүй гэж
2017-09-13
Зочин:
Манай Дарханы зоригт хөвүүн Л.Наранбаатарт Дарханчууд бид хайртай. Таныгаа УИХ -д сонгоноо.
2017-09-13
зочин:
2012 оны сонгуулиар МАН-д худалдагдсан хулгайч шүү дээ.
бат:
хятад руу 40 сая оросоор дамжуулан 40 сая нүүрс гаргая
2017-09-13
Зочин:
Uls ornii erh ashgiin esreg ediin zasgiin aluur hiij baigaa tomor zamiig gatsaj baigaa yoronhiilgoch ogtsruulah hetegtei
2017-09-13
Зочин:
Төмөр замыг бол хааш нь бол хааш нь боломж л байвал тавих хэрэгтэй. Бид чинь цаашид улам олуулаа болох нь мэдээж. Тэр үёд мэдээж ачаа бараа худалдаа наймааны эргэлт тал талаасаа л өсөх нь мэдээж хэрэг. Төмөр замаа хөгжүүлэх нь ирээдүйг харсан сайн ажил. Төмөр зам зөвхөн нүүрс гаргадаг тээвэр бишийг дээрх залуж ч мэдсээр байж учир явдлыг албаар гуйвуулж ярих нь харин буруу л даа. Хятад руу ч төмөр замтай орос руу ч төмөр замтай улс дотроо ч төмөр замын сүлжээтэй улс шиг улс болох юмсандаа
2017-09-12
Зочин:
Төмөр замыг бол хааш нь бол хааш нь боломж л байвал тавих хэрэгтэй. Бид чинь цаашид улам олуулаа болох нь мэдээж. Тэр үёд мэдээж ачаа бараа худалдаа наймааны эргэлт тал талаасаа л өсөх нь мэдээж хэрэг. Төмөр замаа хөгжүүлэх нь ирээдүйг харсан сайн ажил. Төмөр зам зөвхөн нүүрс гаргадаг тээвэр бишийг дээрх залуж ч мэдсээр байж учир явдлыг албаар гуйвуулж ярих нь харин буруу л даа. Хятад руу ч төмөр замтай орос руу ч төмөр замтай улс дотроо ч төмөр замын сүлжээтэй улс шиг улс болох юмсандаа
2017-09-12
зочин:
Манай төмөр замыг гацаах нь орост л ашигтай. Өөрсдөө нарийн царигаар төмөр зам тавьж байгааг ойлгодоггүй үхэрнүүд юмаа бид. Женко ч аль эрт л оросын гар хөл болж байж. Энэ хүн зоригтой зөв ярьж. Яаж ч бодсон эдийн засгийн ашиггүй төсөлд мөнгө гаргаад яах билээ. Дампуурна. Тооцоо, тооцоо маш чухал. Ухаантай бай л даа түмэн олон минь. Битгий туйлшир. Хятадтай ч ашигтай ажиллаж болно.
2017-09-12
Erka:
NAMAAS....MONHOLOOS MIN ZAILAAD UG NUTAGIIN CHIN ZUG UMNU ZUG OLIHGUI BOL EREENII SUUDAL 16 Tsagt Ulaanbaatar vokzalaas huduldug yum hotsorvoo tugjrel ih shuu erthen garaad hariarai....Ayan zamdaa sain yavaarai Naranbaataraa
2017-09-12
Erka:
ene neg uilanhai jaal Huyatadaas uur uls delhiid baihgui yum shig demiirch bainaa hujaa nar urehgui bolloo geed l gonshignoid baihiin songuuliin uer baahan soliorood estoi horlon suitgeh ajillagaag hujaagiin zahialgaar hiij baisan yum bainaldaa Battulgiig harluulah gej uhen hatan zutgej baina amjihgui shuu Shar hurliiz batsaan min Mongol sersen Mongol negdsen Mongol songochihson Mongol yalsan Battulga bol Mongol undestenii zarlig Mongol erunhiilugch Mongol demjij baigaa chi Mongoliig yalj chadaagui Naranbaataraa Namaas Mongol min zailj nutagaa baraad urd zug chinii zug zaagaad ugie
2017-09-12
Zochin:
Ene hun chin shizo uvchintei bizdee
2017-09-12
Зочин:
Энэ муу мангар бацаан их хуцдаг болжээ. Хятад руу гаргавал хямдыг бүгд мэднэ. Гэхдээ ганцхан Хятадад өгнө гэвэл ХУЦВАА. Хятад дуртай үедээ хааж байгаа биз дээ мангар бацаанаа. Далай багшыг урьсан байна хаанаа. Та нар Хятад улсын тухай буруу мэдээлэл цацлаа хаанаа. Оросоор дамжуулна гэдэг нь бас өөр боломжтой байх гэсэн санаа. Тэнэг мал минь гадаад бодлого, гадаад худалдаа дээр нь геополитик эхлээд судал дараа нь олон юи ДОНГОС.
2017-09-12
Г.Батнасан:
Өнөөг хүртэл нүүрс зөвхөн урагшаа гарсан. Үнэ нь дэлхийн зах зээлийн үнэнээс 3-10 дахин хямд байсан. Харин өртөг нь өндөр ч дэлхийн зах зээлд нүүрсээ үнэлүүлбэл хэрэгцээ ихтэй урьд хөршид үнэлгээ өсөх хандлага харагдаж байгаа юм биш үү?
2017-09-12
Нямдорж:
муу хужаа чинь өөрийн нутгийн хужаа нараа оруулж ирэх гээд үхэх нь ээ чамд Монголчууд тийм болом өгөхгүй ээ мал чинь харин юу вэ
2017-09-12
Зочин:
ХЯТАДЫН ШЭЭС
2017-09-12
Зочин:
Ер нь бол Орос нь дээр. Гэхдээ яг одоо Монгол улс эдийн засгийн хүнд үед бна. Үүнийг даван туулахын тулд хүссэн хүсээгүй Хятадтай худалдаагаа өргөтгөх л хэрэгтэй. Ганц Монгол ч биш дэлхий тийм бодолтой бна. Заримдаа ямар хүн төрийн тэргүүн болчиховдоо гэж бодох ч үе гарч л бна шүү.
2017-09-12
Хятадын захиалгат мэдээ.:
Хятадын захиалгатай мэдээ байна доо.Орос орныг дагаж байснаар Монгол хожсоноос бус хохироогүй.2 хөршдөө 2 ланд нь нийлүүлье адилхан үнээр.
2017-09-12
Жагаа:
Ортой үндэстэй юм бичсэн байна. Гэхдээ хар Хятадын сүүдэр хаяаанд ирсэн үед Муу ч сайн ч Иванаа дагасан дээр дээ.
2017-09-12
Зочин:
Ер нь бол дэлхийн зах зээлд гарна гэдэг нь дэлхийн үнээр зарах боломжийг л хэлдэг. Хаана хэнд зарах нь огт хамаагүй. Энэ агуулгаар авч үзвэл сүүлийн 3 жилд монгол нүүрс дэлхийн зах зээлд огт гарсангүй. Хятадын зах зээлд л хятадын тулгасан үнээр нийлүүлэгдэж байна. Хятадууд үнэхээр анаж анаж байгаад Монголчуудыг маневрлах боломжгүй болох тэр цагийг нь ирэнгүүт монополь худалдан авагчийнхаа дээрмийн үнийг хүчээр тулган шахаанд оруулсан юм. Өөр зах зээлийг нээгээгүй, өчнөөн хөрөнгө ганц зах зээлд найдаж оруулаад зээл, зээлийн хүү, хувьцааны амлалтынхаа өрөнд орчихсон нүүрсний салбарынхан маань авч байгаа нь их юм гэж залбиран худалдан авагчийн хэлсэн мизерный үнээр нь баялагаа залбиран өгдөг болсоор даруй 3 жил болжээ.
2017-09-12
Зочин:
Ер нь бол дэлхийн зах зээлд гарна гэдэг нь дэлхийн үнээр зарах боломжийг л хэлдэг. Хаана хэнд зарах нь огт хамаагүй. Энэ агуулгаар авч үзвэл сүүлийн 3 жилд монгол нүүрс дэлхийн зах зээлд огт гарсангүй. Хятадын зах зээлд л хятадын тулгасан үнээр нийлүүлэгдэж байна. Хятадууд үнэхээр анаж анаж байгаад Монголчуудыг маневрлах боломжгүй болох тэр цагийг нь ирэнгүүт монополь худалдан авагчийнхаа дээрмийн үнийг хүчээр тулган шахаанд оруулсан юм. Өөр зах зээлийг нээгээгүй, өчнөөн хөрөнгө ганц зах зээлд найдаж оруулаад зээл, зээлийн хүү, хувьцааны амлалтынхаа өрөнд орчихсон нүүрсний салбарынхан маань авч байгаа нь их юм гэж залбиран худалдан авагчийн хэлсэн мизерный үнээр нь баялагаа залбиран өгдөг болсоор даруй 3 жил болжээ.
2017-09-12
Зочин:
Ер нь бол дэлхийн зах зээлд гарна гэдэг нь дэлхийн үнээр зарах боломжийг л хэлдэг. Хаана хэнд зарах нь огт хамаагүй. Энэ агуулгаар авч үзвэл сүүлийн 3 жилд монгол нүүрс дэлхийн зах зээлд огт гарсангүй. Хятадын зах зээлд л хятадын тулгасан үнээр нийлүүлэгдэж байна. Хятадууд үнэхээр анаж анаж байгаад Монголчуудыг маневрлах боломжгүй болох тэр цагийг нь ирэнгүүт монополь худалдан авагчийнхаа дээрмийн үнийг хүчээр тулган шахаанд оруулсан юм. Өөр зах зээлийг нээгээгүй, өчнөөн хөрөнгө ганц зах зээлд найдаж оруулаад зээл, зээлийн хүү, хувьцааны амлалтынхаа өрөнд орчихсон нүүрсний салбарынхан маань авч байгаа нь их юм гэж залбиран худалдан авагчийн хэлсэн мизерный үнээр нь баялагаа залбиран өгдөг болсоор даруй 3 жил болжээ.
2017-09-12
Зочин:
Genko bol orosiin buunii nohoi sh dee. 10 jil mongoliin hogjiliig gatsaalaa muu psda
2017-09-12
Зочин:
Bugsnii nuh bhdaa taarsan byalduuch
2017-09-12
Zochin:
Saihan bultreh ymaa. Ingej baihaasaa ichej zovdoggui ym baihdaa
2017-09-12
Зочин:
Гацаагчийг УИХ огцруулж болдоггүй юм уу? Огцруулахаас өөр замгүй.
2017-09-12
irgen:
Buhel buten eronhiilogchiin alba,bugd niileed tiim teneg shiidver gargaad suuj baidag gazar ogt bish,hyatad ruu bid nar yamarch unegui ochnoon saya tonn nuurs.baigal,ekologoo suitgen barin baij zogsoo zaigui zoosoor l baina,tendees hen hojsiin be,uls eh orond yu naaldav,saindaa 21 myangan togrog bolj arhind yavsan baih. henii erh ashigiig hamgaalsan DULZEN be .
2017-09-12
Зочин:
ҮНЭНДЭЭ БОЛ ЖЕНКО ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛЖ НЭГ ТАЛЫГ ХЭТЭРХИЙ БАРЬСНААР ХАЖУУХАНДАА БАЙГАА НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ЗАХ ЗЭЭЛ БОЛОХ ХЯТАДУУДЫН ДУРГҮЙГ ХҮРГЭЖ НҮҮРСЭЭ Ч ГАРГАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ УЛС ОРНОО ХОРЛОХ ГЭЖ БАЙНА. 280-ХАН КМ ТӨМӨР ЗАМАА ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН 1700 КМ ТӨМӨР ЗАМ БЭ, ЁСТОЙ ЗАНГУУНЫ ҮЛГЭР ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ. ТЭГЭЭД Ч ЭНЭ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЙДЭГ АЖИЛ БИШ.
2017-09-12
Зочин:
Харин юмны учир ойлгохгүй,эдийн засгийн наад захын мэдлэггүй эргүү мал минь чи өөрөө бүү хуцаарай
2017-09-12
zochin:
Ene nekher China-giin bodlogiig demjigch neher bna daa.
2017-09-12
зрчин:
хэтэрхий мэргэн жараахай..усны амьдралаар амьдар..
2017-09-12
Irgen:
Mergejiliin hun argagui l shinjleh uhaanchaar unen zov yarih yumdaa. Tashuur barisan eronhiilogch 8 dugaar angi togsson bolohoor yu yarij hiij bgaagaa medehguildee hoorhii. Zaaj zovlood ogoh hun bdaggui yum baihdaa.ulsiin ediin zasagiig nuraaj duusahnadee. Har mass ni eniig oilgohgui. Eronhiilogchteigoo adilhan bolovsrolgui yum chini.
2017-09-12
zochinj:
ene neg erguu mongonoos oor yum bodhoo baisan fizda baga shig hutsaarai .
2017-09-12
Зочин:
Харин юмны учир ойлгохгүй,эдийн засгийн наад захын мэдлэггүй эргүү мал минь чи өөрөө бүү хуцаарай