Белла Хадид бүдүүлэг аашлав
2017-09-14

Америкийн загвар өмсөгч Белла Хадид өчигдөр Нью Йоркийн загварын долоо хоногт оролцоод гарч ирэхдээ бүдүүлэг загнасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр шоугаа дуусгаад машиндаа суух үед олон тооны фэнүүд болон гэрэл зурагчид түүнийг бүчин авчээ.

 

Энэ үед 40 орчим насны хар хослолтой эр түүний гараас барих үед Белла ихэд уурлаж “Миний биед битгий хүр” хэмээн уурласан байна. Загвар өмсөгчийн биед хүрсэн гэгдээд буй эр загварын шоу зохион байгуулагдсан ордны хамгаалалтын албаны ажилтан байсан гэнэ.

 

Өдгөө 20 настай Белла инстаграмдаа “Би бүдүүлэг хүмүүст тун дургүй” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүрэлсүх
2017-09-14
зочин:
у, хүрэлсүх
2017-09-14
Зочин:
хүрэлсүх