ОУВС-аас Монголд олгох санхүүжилтийн хугацааг шийдээгүй
2017-09-14

 

Засгийн газрыг огцруулснаас үүдэн эдийн засагт ил, далд сөрөг нөлөөллүүд гарч эхэлснийг хэвлэлүүд мэдээлж буй.

 

“Reuters” агентлаг гэхэд “Монголын парламент Ерөнхий сайдаа огцруулснаас үүдэн шийдвэрлэсэн. Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу баасан гарагт Монголын бондын үнэ унаж эхэлжээ. “Tradeweb data”-ын мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш 0.462 центээр унаж, нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их унасан үзүүлэлт болж байгаа юм. Түүнчлэн, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ” хэмээн мэдээлжээ.

 

Тэгвэл өчигдөр ОУВС-гаас олгох ээлжит санхүүжилтээ хойшлуусан гэх мэдээлэл тархсан. Харин энэ нь албан ёсны эх сурвалжтай, баталгаатай мэдээлэл биш гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. ОУВС-ийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдаан нь энэ сарын 25-ны өдөр товлогдсон байгаа бөгөөд хугацааны хувьд нааш цааш болгох талаар одоогоор албан ёсны шийдвэр гараагүй гэдгийг ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдэгджээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин